Банкны эзэдтэй холбоотой мэдээллийг тодорхой болгох хэрэгтэй гэв

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

 Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа “Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлтүүдийг хийгээд арилжааны банкныхаа засаглалыг сайжруулахад  анхаарах хэрэгтэй гэж үзэж байгаа бол хуулийг хэрэгжүүлэх тал дээр онцгой анхаарах хэрэгтэй. Арилжааны банкууд энэ оны эхний гурван улирлын байдлаар 242 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан тухай Л.Энх-Амгалан гишүүн хэлсэн. Үүнийг бусад бизнесийн салбаруудтайгаа харьцуулж судалгаа хийж үзэх ёстой. Онцгой анхааруулж хэлэх зүйл бол эрх зүйн орчин, банкны эзэдтэй  холбоотой асуудлыг тодорхой болгохыг ОУ-ын банк санхүүгийн байгууллага шаарддаг тухай сонссон. Энэ бол манайд үгүйлэгдэж байгаа зүйлийн нэг л дээ. Энэ чиглэл рүү тодорхой алхмуудыг хийх хэрэгтэй” хэмээн хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж үг хэллээ.

 

П.ГОО
Оллоо.мн

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2017-12-01 04:58:38
    Сайхан санаа аж, иргэний зориггүй, ядуу толгойтой түшээдэд (тангараг=0) нь хахуул өгөөд л үүнийг чинь хийлгэхгүй юм чинь ХЭ ХЭ
    49.0.213.23
    Мэдэгдсэн Хариулах