Гурван ихэр хүүхэд мэндэлжээ

Орхон аймагт гурван ихэр хүүхэд мэндэлжээ. Ихрүүд өчигдөр өглөө буюу арваннэгдүгээр сарын 29-ний өглөөний 8 цаг 40 минутад тус аймгийн БОЭТ-ийн Төрөх, эмэгтэйчүүдийн тасагт мэндэлсэн байна. 

Ихрүүдийн нэг нь хүү, хоёр нь охин аж. Тэд 2кг 200, 2 кг 150, 2 кг 140 граммын жинтэй төржээ. Эх хүүхдүүдийн биеийн байдал сайн байгаа гэж БОЭТ-ийн Төрөх, эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгч Б.Эрдэнэбулган хэллээ. 


 
Гурван ихрийн ээж Б.Солонго нь гурав дахь төрөлтөөрөө ийнхүү гурван ихэр хүүхэд төрүүлсэн байна. Тэрбээр хэлэхдээ “Нэг сартай байхдаа гурван ихэр гэдгийг нь мэдсэн. Маш их баярласан. Хүүхдүүдийг маань эсэн мэнд эх барьж авсан БОЭТ-ийн Төрөх, эмэгтэйчүүдийн тасгийн хамт олонд маш их талархаж байна” гэлээ.

Ихрүүд 5 болон 7 настай хоёр ахтай юм байна. 
Б.Орхон
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • monhtuya 2017-11-30 11:56:40
    ymar hoorhon ym be
  • zochin 2017-11-30 08:51:14
    az japgal epvvl enxiig xvsie sain xvn bolj uls opnoo xygjvvlleepei vps mini
  • Би Монгол хүн 2017-11-30 08:42:21
    Ямар сайхан өнгөтэй, гэрэлтэй мэдээ вэ. Тэгээд 2 нь охин шүү. Энх сайхан цаг ирэхийг хүүхэд төрөх, тэр тусмаа охин хүүхэд төрөхөөр зүйрлэдэг ард түмэн шүү, бид....