Б.Жавхлан: Зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох тухай маш тодорхой ойлголтыг өгөх хэрэгтэй
УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Банкны тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэв.

Хуулийн төслийг хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Жавхлан “Энэ хууль нь 1990 онд батлагдан гарсан суурь хуулиудын нэг. 27 жилийн туршид энэ хууль гурван том “зовлон” давлаа.1990-ээд онд гарсан Азийн хямрал, 2008-2010 онд гарсан Дэлхийн банк санхүүгийн системийн хямрал, өнөөдрийн эдийн засгийн хүндрэл. Энэ “зовлон”-г давах бүрдээ энэ хууль маань сайжраад явдаг зарчмаараа явж байгаа. Өргөн барьсан хуулийн төсөлд банкууд өөрсдөө хадгаламж эзэмшигч олон нийтийн хөрөнгөөр охин компани байгуулаад хөрөнгийн зах зээлд дээр ажилладаг. Энэ хуулийн зохицуулалт бол 2010 оны эдийн засгийн хямралын үед шаардлагатай гэж үзээд оруулсан. Тухайн үедээ зорилгоо биелүүлсэн. Одоо бол шаардлагагүй байгаа талаар эдийн засагчид хэлдэг. Энэ өөрчлөлтийг оруулж ирээгүй байна. Төв банкны зүгээс үүн дээр ямар бодлого барьсан бэ? Хоёрдугаарт, зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох тухай байхгүй байна. Дагалдаж орж ирсэн хуульд ганцхан өгүүлбэр бүхий заалт байна. Үүн дээр мэргэжлийн байгууллагын хувьд Монголбанк саналаа маш тодорхой хэлэх хэрэгтэй" гэсэн асуултад ажлын хэсгээс дараах тайлбарыг өглөө.
 
Монголбанкны  хууль эрхзүйн газрын захирал Б.Ганбат: Хуулийн төсөл дээр Банк түүний хараат болон охин компани энэ хуулийг зургадугаар зүйлд зааснаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж оруулж өгсөн.

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан: Монгол банкин дээр нийт 11 хууль боловсруулж, эхний ээлжид хоёр хууль нь орж ирж байна. Энэ бол банкны салбарт хийгдэх томоохон шинэчлэлийн эхлэлийг тавьж өгч байгаа гэж би  хувьдаа үзэж байгаа. Банкны тухай хуульд биш хуулийг дагалдаж гарах  хуульд “Зээлийн хүүгийн дээд хязгаарыг Монгол банк тогтоож болно” гэсэн  заалт орсон.  Энэ бол анхнаасаа Төв банкны баримталж байсан байр суурь биш.  
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Max Bent 2017-12-20 12:14:44
    Жижиг ба том хэмжээний зээлдүүлэгчдэд зориулж далайн зээлдүүлэгчид ба барьцаат зээлүүд 2% -ийн хүүтэй. Бизнесээ эхлүүлэх, эсвэл төлбөрөө төлөхөд танд зээл хэ...
  • Б,Жавхлан уг нь мэддэж байгаа л даа ,Хэл 2017-12-13 06:37:15
    Банк Хөрөнгийн Зах дээр үйл ажиллагаа явуулдаг тэнэг хэрэг Монголоос өөр хаана ч байхгүй.
  • 000 2017-12-04 14:22:09
    Mgliin bankni sistem tsever muljugch zeliin xuu 8bj yaj bolxiin olon say xuntei umnud so 2xuvi l bdag
  • Зочин 2017-11-30 08:56:07
    Бүх банкуудын зээлийн хүүг нь бууруулах хэрэгтэй ард түмнийг дэндүү шулж байгаа.1,5 гэчихээд зээл авах болохоор 1,6-1,7-р Хаан банк өгчих жишээтэй.
  • Бат 2017-11-30 08:36:02
    Би ХААН банкинд хэдэн төгрөг хадгалуулсан Үүнд төр оролцохгээд байгаа нь сонин чухамдаа ард түмний эсрэг луйвар шүү дээ та нарт зээл хэрэгтэй бидэн хэрэггүй