АНУ-ын Элчин сайдын яамнаас ОБЕГ-т талархал илэрхийлэв

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутагт гадаадын иргэд зорчиж явсан тээврийн хэрэгсэл осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг энэ сарын 09-ний өдөр тус аймгийн Онцгой байдлын газар хүлээн авч эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулан УНП улсын дугаартай “Ниссан Навара” загварын суудлын автомашинтай зорчиж явсан АНУ-ын иргэн E.T /33 настай, эрэгтэй/, E.S.P /33 настай, эмэгтэй/ нарыг тус сумын Мандах багийн нутагт цасанд суусан байсныг эсэн мэнд олж, амь насыг нь авран хамгаалжээ.

Тэгвэл АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас Онцгой байдлын ерөнхий газарт Талархал ирүүлсэн байна.

Талархлын бичигт “Онцгой байдлын алба хаагчид Монгол Улсад аялж байгаад аюулд өртсөн Америкийн Нэгдсэн Улсын иргэдэд тусламж үзүүлсээр байгаад талархал илэрхийлье. Намайг Монголд байх хугацаанд Онцгой байдлын албанаас хоёр ч удаагаа АНУ-ын иргэдийг аюулаас аварлаа.

Саяхан буюу 11 дүгээр сарын 09-ны өдөр АНУ-ын хоёр иргэн Даланзадгад сумын ойролцоо цасан шуурганд өртөн төв замаасаа гарч, цасанд суун 5 цаг орчим гацсан бөгөөд бензин нь дуусах дөхөж, тэндээ хасах градуст шөнийг өнгөрөөх аюултай нүүр тулсан. Манай консулын баг тэдний дуудлагыг хүлээн авмагцаа Онцгой байдлын ерөнхий газраас тусламж хүссэн билээ. Онцгой байдлын ерөнхий газар тэр даруй мэргэжлийн хүрээнд шуурхай арга хэмжээ аван, хоёр аврах баг илгээснээр АНУ-ын иргэдийг 90 минутын дотор олж, амь насыг нь авран хамгааллаа.

Монгол Улсын Онцгой байдлын алба ийнхүү сайн үлгэр дуурайллаар манлайлж байгаа бөгөөд бусад улс орны Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагууд үлгэр жишээ аваасай хэмээн хүсч байна.

Хүндэтгэсэн, Хэргийг түр хамаарагч Мануэль П.Микаллер, Жр.” гэжээ хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.