
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагт товлогдсон ч 10.40 цагаас эхэллээ. Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудлаар гишүүд үг хэллээ.
УИХ-ын гишүүн Л.Болд: УИХ дээр хэн нэг нь орж ирээд гэнэт “та хүний аминд хүрсэн” гэж ярьж байна. Би байцаалт мэдүүлэг өгсөн. Хүн болгон над руу юу болсон бэ гэж асууж байна. Би тэнгэрт байгаа аав ээжийнхээ сүнсээр тангараглая. УИХ-ын гишүүдийг эвгүй байдалд оруулж байна. Тиймээс нийтийн сонсгол явуулах хэрэгтэй.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: УИХ-ын гишүүд дээр дэг журам үйлчлэхгүй байна. Манайхан хуралдааны цагаас 20 минут өнгөрөхөөр хаалгаа барьдаг байя.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Манайх шиг дэгтэй орон алга. Хуралдаан эхлэнгүүт нэг цаг орчим хэлэлцэх асуудлаа ярих юм. Бид УИХ-ын дэгээ өөрчлөх хэрэгтэй байна.
УИХ-ын дарга М.Энхболд: Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын даргын зөвлөл хуралдаад Нээлттэй сонсгол хийх ажлын хэсэг энэ долоо хоногт хуралдахаар шийдвэрлэсэн байсан. Энэ долоо хоногийн даваа гаригийн 14.00 цагт хуралдах ажлын хэсгийн ирц бүрдээгүй юм билээ. О.Баасанхүү гишүүн ирцийн асуудлыг ярьж байгаа нь зөв. Шүүмжлэлийг хүлээж авах ёстой.
Одоо чуулганаар Гаалийн албан татвараас чөлөөлөх хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.
П.ГОО
Оллоо.мн