Хүндийн өргөлтийн ДАШТ-д манай гурван тамирчин оролцож байна
АНУ-ын Анахайм хотноо өчигдөр /11.29/ хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн 2017 оны ДАШТ эхэллээ. Тус тэмцээнд 68 орны 328 тамирчин/эрэгтэй 185, эмэгтэй 143/ өрсөлдөж байгаа бөгөөд манай улсаас  гурван эмэгтэй тамирчин оролцож байна.

Тодруулбал, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор 75кг-д М.Анхцэцэг, 63 кг-д залуу тамирчин Г.Анужин, 90 кг-д Э.Билэгсайхан нар хүч үзэхээр Америкийг зорьжээ.

Г.Анужингийн хувьд өнөөдөр тэмцээндээ оролцож, Монголын тамирчдын салхийг хагалах бол М.Анхцэцэг ням гарагт  /12.03/ , Э.Билэгсайхан даваа гарагт /12.04/ өрсөлдөх юм.

Тэмцээн ирэх сарын 5-нд өндөрлөнө.
 

Б.Орхон


 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.