
Агаарын чанарын албанаас гаргасан мэдээгээр өнөөдөр өглөөний байдлаар хотын агаар бүхэлдээ маш их бохирдолтой байна. Тодруулбал, Толгойт, Нисэх, МҮОНРТ, Амгалан, Баруун дөрвөн зам, Бөхийн өргөө, Баянхошуу орчимд агаарын чанарын индекс 501-ээс дээш буюу маш их бохирдолтой гэж гарчээ. Харин Монгол газар орчимд их бохирдолтой байгаа бол 100 айл орчимд агаар дунд зэргийн бохирдолтой байна.
.jpg)
.jpg)
Агаар маш их бохирдолтой буюу АЧИ 501-ээс дээш байхад хүн бүр гадаа биеийн хүч шаардсан ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийж гэртээ байх хэрэгтэй. Цэвэр агаарт салхинд гарах хэрэгтэй.
Архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байж эмийг хугацаанд нь уух шаардлагатай юм. Мөн нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэр (тухайлбал автозам)-ээс хол байх хэрэгтэй. Мөн амны хаалт зүүхийг зөвлөж байна.
Г.Зул