Сувиллын 10 дугаар цэцэрлэгт өдөрлөг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сувиллын 10 дугаар цэцэрлэг нь 1964 онд ЭМЯ-ны шийдвэрээр 0-3 нас хүртэлх насны хүүхдийн сувиллын ясли нэртэйгээр анх байгуулагдсан. 1993 оноос тулгуур эрхтэний согогтой хүүхдийн анги нээж улмаар 2008 оноос Боловсролын яамны захирамжаар 100 хувь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хөгжүүлэх цэцэрлэг болсон. 1993 оноос одоог хүртэл тус цэцэрлэгээр 1400 орчим хүүхэд асран хүмүүжсэн бөгөөд эдгээрээс 300 гаруй хүүхдийн биеийн хөгжил нь сайжирч ердийн цэцэрлэг болон ЕБС-д шилжүүлэн эрүүл хүүхдүүдтэй мөр зэрэгцэн сурч боловсрох бололцоотой болгосон юм.

UFC Групп нийгмийн хариуцлагын хүрээнд тус сувиллын 10 дугаар цэцэрлэгт сайн санааны өдөрлөгөө зохион байгуулж ханиад томуу ихсэж байгаа энэ үед хүний биед хэрэгцээт амин дэмийг авч дархлаа дэмжих Био чацарганы өтгөрүүлсэн шүүсээ цэцэрлэгийн бяцхан өхөөрдөм дүү нартаа бэлэглэлээ. 
 
Сувиллын 10-р цэцэрлэгийн арга зүйч Д.Энхмөнх
 
-Өнөөдөр манай цэцэрэлэгт UFC группийн хамт олон БИО ЧАЦАРГАНЫ ШҮҮС бэлэглэж байгаа энэ явдалд бид бүхэн туйлын баяртай байна. Манай цэцэрлэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хүмүүждгээрээ онцлог бөгөөд ялангуяа  утаа болон агаарын бохирдол ихсэж хүйтний эрч чангарч байгаа энэ үед витаминжуулалтаар дутагддаг учир энэхүү амин дэмтэй БИО ЧАЦАРГАНЫ ШҮҮС бэлэглэснээр бяцхан үрсэд маань нэлээд их дэм болно гэдэгт итгэлтэй байна.

Тус арга хэмжээнд БИО Чацаргана брэндийн нүүр царай, бяцхан авьяастан, дуучин Б.БАТ-ЭНЭРЭЛ оролцож уран бүтээлийн дээжээсээ бэлэг барьж бяцхан дүү нартаа ая дууны мэнд хүргэлээ.


 
“Б.Бат-Энэрэл” Бяцхан авъяастан, дуучин

-Амин дэмээр баялаг БИО ЧАЦАРГАНЫ шүүсээр цэцэрлэгийн дүү нарыгаа дайлсандаа маш их баяртай байна.

Хүйтний эрч чангарч буй энэ цаг үед UFC группын био чацарганы шүүсийг тогтмол хэрэглэснээр уушигны олон төрлийн өвчин болон дархлааг дэмжин тамир тэнхээг сайжруулж ханиад томуунаас урьдчилан сэргийлэх ач тустай юм. Иймд био чацарганыг сонгох нь хэрэглэгч таны гэр бүлдээ оруулж буй үнэтэй хөрөнгө оруулалт учир өөрт хамгийн ойр байрлах дэлгүүрээс худалдан аваарай.












 
Бусдад түгээх
  • gplus