Монголын Хөрөнгийн бирж өнөөдөр I, II, III ангиллын 31 хувьцаат компанийн 386,438 ширхэг хувьцаа арилжигдсанаас 14 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Өндөрхаан" ХК /ONH/ хувьцааны ханш хамгийн өндөр буюу 15.00 хувиар өссөн бол "Монгол Савхи” ХК-ийн /UYN/ ханш хамгийн өндөр буюу 14.96 хувиар уналаа.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 15 ширхэг үнэт цаас 1.4 сая төгрөгөөр арилжаалагджээ. Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 445 ширхэг үнэт цаас 44.5 сая төгрөгөөр арилжаалсан байна. 

Энэ өдөр "MSE ALL" индекс 1,261.81 нэгж болж 0.42 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,406,461,442,523 боллоо. 

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.