Ховд аймгийн малчид үнэтэй тэжээл авах нөхцөл байдал үүссэн гэв
Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг болон холбогдох албан тушаалтнууд оролцов.

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулж санал хэлэх гишүүн байсангүй. Иймд уг хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжлээ.

Дараа нь  Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн О.Батнасан санал хэлэв. Тэрбээр, ОХУ-аас саяхан нэг боодол тэжээл 1900 төгрөгөөр авч байсан бол одоо 6000 төгрөгийн үнэтэй болжээ. Салбарын яамны ажлын хурдаас болоод Ховд аймгийн малчид үнэтэй тэжээл авахад хүрээд байгаа уг асуудлыг анхааралдаа авахыг сануулж байв.

Ингээд хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь  нь дэмжив. 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Малыг хүнээс дээгүүр тавьдгаа болио 2017-11-30 02:30:19
    Малаа зараад авна л биз дээ. Эмнэлгийн тоног төхөөрөмж, эм урвалж, хүний иддэг хоол унднаас зөндөө татвар авдаг байж, малынх болохоор яагаад хөнгөлөх ёстой гэж....