Өглөө, оройдоо заавал амны хаалт зүүх хэрэгтэй

Улаанбаатар хотод агаарын түгээмэл бохирдуулагчид (PM10, PM2.5, NO2, SO2, O3) нь сэрүүний улиралд агаарын чанарын стандартад заасан зөвлөмж хэмжээнээс 2-10 дахин нэмэгдэж, хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үзүүлж байна.

Жил бүр төр засгаас утааны эсрэг олон янзын арга хэмжээ авсаар байгаа. Гэвч, өнөөгийн байдлаар Нийслэлийн агаарын бохирдол хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөө үзүүлэх хэмжээнд байсаар байна.

Тиймээс хэн нэгэн агаарын бохирдлыг бууруулна хэмээн хүлээхээс илүү өөрт байгаа нөөц боломжоо ашиглан иргэд бид өөрсдөө эрүүл мэндээ хамгаалцгаая.

Нэн түрүүнд, агаарын бохирдлоос хамгаалах арга бол утааны эсрэг амны хаалт хэрэглэж хэвших юм. Ингэснээр гадаад орчны агаарын бохирдлоос тодорхой хэмжээнд хамгаална.

Ялангуяа, өглөө, оройд, мөн дулаан гэрээс гарах үед амны хаалт зүүж байх хэрэгтэй.

Амны хаалтыг сонгохдоо:

1.    Энгийн материалаар хийсэн бус шүүлтүүртэй амны хаалт хэрэглэх нь зүйтэй. Дахин ашигладаг амны хаалтыг хэрэглэхдээ өдөр бүр сайтар угаах, бусдад дамжуулахгүй байх, цэвэр уутанд хийн хадгална.              



 

2.    Нүүрэнд таарсан, хамрын хэлбэрт тааруулах боломжтой, ваккум орчин бүрдүүлж шүүгдээгүй агаар оруулахгүй, агаарыг гадагшлуулах агаарын хавхлагатай.

3.   Зааварт заасан цагийг хэтрүүлэн хэргэлэхгүй байх




НЭМҮТ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хог шүү 2017-11-29 10:03:30
    адгийн ЗГ, адгийн хогны уутны сайдуудтай болоод л гамшигт нэрвэгдлээ. олигтой ЗГ байсан бол ийм байдалд хүрэхгүй:
  • ajil  2017-11-29 05:09:52
    ajil deer suuj bhad nud horsood bna ugar orj ireed