Томуу, томуу төст өвчний тохиолдол нийт үзлэгийн 4.4 хувийг эзэлж байна
Нийслэлийн хэмжээнд энэ сарын 27-ний байдлаар, амбулаторийн 73570 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчний 3237 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 4.4 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн долоо хоногийн дундажтай ижил түвшинд, өнгөрсөн жилийн дундажтай харьцуулахад 2.8 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм.

Нийт өвчлөгсдийн 42.5 хувийг 0-2 нас, 28.8 хувийг 2-4 насны хүүхдүүд эзэлж байна. Хүүхдийн түргэн тусламжийн 1196 дуудлага ирснээс 36.1 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авчээ. Нийслэлийн эмнэлгүүдийн хувьд энэ сарын 28-ны байдлаар, нийт батлагдсан 2084  орон дээр 2043 хүн хэвтэн эмчлүүлж буй бөгөөд орны ачаалал хэтрээгүй байгаа аж. Шинээр хэвтсэн өвчтөний 165 буюу  33.0 хувийг нь томуу, томуу төст өвчтэй өвчтөнүүд эзэлж байна гэж НЭМГ-аас мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2017-11-29 10:05:07
    улсын эмнэлгүүдэд найдах найдваргүй болоод л хувийн эмнэлгүүдээр үзүүлж байгаа. нэн ядуу хэд л үзүүлж байгаа тул ийм бага байгаа юм .