33 дугаар сургуулийн хажууд олгосон газрыг хүчингүй болгоно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд орон сууцны хорооллын дунд болон цэцэрлэг, сургуулийн орчимд 50 метр зайд орон сууц, бизнесийн чиглэлийн барилга бариулахгүй байх захирамжийг гаргасан. Энэ дагуу 33 дугаар сургуулийн баруун хойд талд олгосон газрын эрхийг хүчингүй болгохоор мэдэгдэх хуудсыг нийслэлийн Газрын албанаас хүргүүлээд байна.

Мэдэгдэх хуудаст “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан нөхцөл, болзол зориулалтын дагуу уг газрыг ашиглаагүй байгаа нь Монгол Улсын Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан нөхцөл бий болсон тул газар эзэмших эрх, эрхийн гэрчилгээг хүчингүй болгох болсныг мэдэгдье” гэжээ.


 

Баянзүрх дүүргийн 33 дугаар сургуулийн баруун хойд талд нийслэлийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 6 өдрийн захирамжийн дагуу 140 м2 газрыг үйлчилгээний зориулалтаар гурван жилийн хугацаатай олгосон байдаг гэж нийслэлийн Газрын албанаас мэдээлэв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-11-29 23:29:43
    ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙД ГАРААЖ, БАРИЛГА БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГООЧ НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГАА, НИЙСЛЭЛИЙН ГАЗРЫН АЛБАНЫ ДАРГАА. ИРГЭНИЙ ЗОРИГ ГАРГААЧ
  • Anu 2017-11-29 22:29:07
    AN-iin ued yum bish uu. 2015 ond hen hotiin zahiragch baisan. Oilgomjtoi.
  • Иргэн 2017-11-29 04:23:05
    Ямар авилгач хулгайч ийм шийдвэр гаргаж сургуулийн өмнөх талбайг өгснийг нийтэд зарлаач
  • Бат 2017-11-29 04:05:27
    Ямар хүн хэнд хэдэн зуун саяыг өгч шатаа бол