Сэлэнгэ аймгийн Мандал суманд энэ сарын 16-ны өдөр “Шүлхий” өвчин гарсны улмаас тус сумын Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа билээ.
Өнөөдрийн байдлаар шүлхийн голомтын бүсэд 63 айл өрхийн 360 үхрийг тусгаарлаж, 114 өрхийн 964 үхрийг устгаж, хоёрдугаар ээлжийн вакцинжуулалтаар 139 айл өрхийн 1582 үхэр, 155 гахай, нийт 1737 мал, амьтан тарьж, 62085 м2 талбайд ариутгал халдваргүйтгэл хийжээ.
Мөн Улаанбаатар-Дархан-Сүхбаатар өртөө хүртэлх 271, 269, 272, 264 дүгээр галт тэрэг, Зүүнхараа-Дархан-Эрдэнэт чиглэлийн 301, 302 дугаар галт тэргийг Зүүнхараа өртөөнд зорчигч буулгаж, суулгах хязгаарлалт үргэлжилж, Зүүнхараа-Улаанбаатар чиглэлийн 281, 282 дугаар галт тэргийг замын өртөө, зөрлөгт зогсохгүй аялуулж байна.
Түүнчлэн тус сумын Ерөнхий боловсролын сургуулиуд, Зүүнхараа политехникийн коллеж, цэцэрлэгийн үйл ажиллагааг 12.01-ний өдрийг дуустал хаагаад байгаа юм.

Б.Орхон