Нутаг нэгт бөх Таканоива А.Баасандоржийг зодсон гэх хэрэгт холбогдон шалгагдаж байсан ёкозүна Харумафүжи өөрийн хүсэлтээр зодог тайлахаар болжээ. Энэ талаар түүний дэвжээний багш, ояката Исэгахама өнөөдөр мэдэгдсэн байна. Мөн Харумафүжигийн зодог тайлах өргөдлийг өнөөдөртөө багтаан Сүмо бөхийн холбоонд хүргэж өгнө хэмээн тэрбээр мэдэгджээ.
Энэ сарын 27-ны өдөр Ёкозунагийн зөвлөл хуралдаж, Харумафүжид хатуу шийтгэл оноох нь зүйтэй гэдэгт зөвлөлийн гишүүд санал нэгдсэн. Гэвч тэрбээр эцсийн шийдвэр гарахаас өмнө ийнхүү өөрийн хүсэлтээр зодог тайлахаар боллоо.

Б.Орхон