“Аялал жуулчлалын бүх нийтийн боловсрол” ажлын хүрээнд санамж бичгийг үзэглэв
Байгаль орчин аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газар, Медиа Порт телевизүүдийн консорциум нийгэмд үйлчлэх ТББ хооронд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
 
Энэхүү санамж бичгийг “Аялал жуулчлалын бүх нийтийн боловсрол” ажлын хүрээнд байгуулсан юм.  Санамж бичгийн  “Аялал жуулчлалын бүх нийтийн боловсрол” ажлын хүрээнд Монгол Улсын болон зорилтот зах зээлийн орнуудын соёл, аялал жуулчлалтай холбоотой шинэлэг мэдээ, мэдээлэл, нийтлэл, баримтат кино, видео шторкыг олон нийтэд хүргэх, аялал жуулчлалыг сурталчлах зорилготой юм.


 
Санамж бичигт гарын үсэг зурсны дараа  БОАЖЯ-ны Аялал Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга С.Бат-Эрдэнэ “Санамж бичгийн хүрээнд аялал жуулчлалын бүх нийтийн боловсролыг дэмжих, байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах, зөв зохистой аялах талаарх мэдээ мэдээллүүдийг олон нийтэд хүргэнэ. Мөн гадаад орнуудад аялал жуулчлалыг хэрхэн хөгжүүлж байгаа талаар нэвтрүүлгийг олон нийтэд зориулан хүргэх, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд Монгол хүний оролцоог бий болгоход чиглэсэн ажлуудын хамтарч хийхээр санамж бичгийг байгууллаа” гэсэн юм.
 
П.ГОО
Оллоо.мн

 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Үзэглэх чинь модноос гарсан хөөе. 2017-11-29 12:35:46
    Дүр эсгэгчидийн хийдэг Тэнэг ажлуудын нэг,Өөр хийж чадах юм алга уу,үзгэллээ тэгээд л болоо,
  • Зочин 2017-11-29 04:28:37
    Санамж бичиг зураад өөдрөг ажил сэдэж, хэрэгжүүлэх гэж байгаа атлаа хилс хэрэгт унаад, ялын тогтоол авсан аятай аймаар цайрайлсан байх юм
  • Сүрэн 2017-11-29 03:43:04
    Аялал жуулчлал гэж хичнээн гэрээ хэлэлцээр хийгээд шийдэж болохгүй асуудал нь хүнд үйлчилэж сураагүйд л шүү дээ гэрээгээр аялал хөгжиддөггүй