Эрээний Цагдаагийн газраас Д.Сэржмядаг охиныг хилээр нэвтрээгүй гэжээ
Хууль зүйн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороодын тогтоолоор байгуулагдсан хамтарсан Ажлын хэсэг өнгөрсөн сарын 26-27-нд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах ажлын хүрээнд БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Эрээн хот болон Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллалаа.

Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Оюундарь ахалж, бүрэлдэхүүнд Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүн П.Оюунчимэг, Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэг, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх Б.Баасандорж болон холбогдох бусад албан тушаалтнууд ажиллав.

Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газрын үйл ажиллагаатай танилцах үеэр Монгол Улсаас Эрээн хотод суугаа Консул Ч.Амарболд гэмт хэрэг, зөрчилд холбогдсон монгол иргэдийн асуудлын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл хийв. Тэрээр, тус Консулын газарт 2017 онд 378, 2016 онд 368, 2015 онд 342 өргөдөл, гомдол ирүүлсэн, үүнээс биеэ үнэлсэн, хар тамхи татсан, хүний наймааны хохирогч болсон, бичиг баримтаа мөнгөний барьцаанд тавьсан, гээгдүүлсэн, бэлэн мөнгөө хураалгасан, зодуулсан, нас барсан зэрэг өргөдөл, гомдол дийлэнхийг эзэлж байгааг дурдав. Монгол иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, зөрчлийг бууруулах арга хэмжээний хүрээнд Эрээн хотын Засаг захиргаа, хуулийн байгууллагыханд хүсэлт гаргаж, хамтарч ажилласнаар нэн тэргүүнд монгол эмэгтэй биеэ үнэлэгчдийн тоог бууруулж, хяналтыг чангатгаж чадсан. Цаашид энэхүү хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, Монгол иргэдэд хуулийн зөвлөлгөө өгдөг төв байгуулбал гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд нэн ач холбогдолтой гэлээ.

УИХ-ын гишүүн, хамтарсан Ажлын хэсгийн ахлагч Н.Оюундарь, Улсын Их Хурлаар “Монгол Улс дахь хүний эрх, эрч чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэл”-ийг хэлэлцэж буй энэ үед тус Ажлын хэсэг сар орчмын хугацаанд дээрх дөрвөн хуулиудын хэрэгжилт дээр ажиллаж байна. Хяналт шалгалтын хүрээнд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хүний эрхийн Үндэсний комисс зэрэг хэд хэдэн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, холбогдох албан тушаалтнуудаас дэлгэрэнгүй мэдээлэл авсан. Түүнчлэн нийгмийг цочирдуулж буй бага насны хүүхдийг хүчирхийлэх гэмт хэргийн эсрэг төрийн бодлогыг тууштай хэрэгжүүлэх шаардлагын үүднээс хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн асуудалд 2018 онд нэг тэрбум төгрөг төсөвлөсөн байсныг Ажлын хэсэг таван тэрбум төгрөгөөр батлуулж чадсан. Энэ ажлыг зөвхөн төр дангаараа бус төрийн бус байгууллагууд болоод хэвлэл мэдээллийн салбарын оролцоо, хамтын ажиллагаа чухал болохыг Консул Ч.Амарболдтой уулзах үеэр онцоллоо.



Ажлын хэсэг үргэлжлүүлэн Дорноговь аймагт ажиллаж, Замын-Үүд сум дахь гэмт хэргийн нөхцөл байдлын талаарх мэдээлэл сонсов. Дараа нь аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбаатар Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 2017.11.02-ны өдөр найман настай Д.Сэржмядаг гэх эмэгтэй хүүхэд хичээлдээ явна гээд гэрээсээ гараад одоог хүртэл сураггүй, хаана байгаа газар нь тодорхойгүй алга болсон хэргийн талаар мэдээлэл хийж, эрэн хайх болон мөрдөн байцаалтын чиглэлээр танилцуулга хийв. ЦЕГ-ын Тэргүүн дэд даргын тушаалаар Дорноговь аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбаатараар ахлуулсан ЭЦА-ны зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, МБА-ны хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэс, эрэн сурвалжлах хэлтэс, аймгийн цагдаагийн газар, хэлтсийн алба хаагч нараас бүрдсэн 13 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилогдон ажиллаж байгаа юм байна. Тэрээр, эрэн хайх ажиллагаанд цагдаагийн хэлтэс, онцгой байдлын хэлтэс, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн төлөөллөөс бүрдсэн, давхардсан тоогоор нийт 1200 гаруй алба хаагч, ажилтан, иргэд, албаны эрэлч нохой, давхардсан тоогоор 118 тээврийн хэрэгсэлтэй Замын-Үүд сумын 1,2,3,4,5-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 24 байгууллага, 214 аж ахуйн нэгж, 4947 айл өрхөөр нэг бүрчлэн орж шалган, тус суманд шинээр баригдаж байгаа, бүрэн дуусаагүй, бүрэнд дууссан боловч ашиглалтад ороогүй 47 айлын орон сууц, 445 траншей, бохир усны нүхийг шалгаж, сумын нэгдсэн ус цэвэрлэх байгууламжийн усыг шүүж ёроолыг нь шалган, байшингийн дээврийн хонгил, байшин, хувийн сууцандаа подвал, зоорьтой 174 обьектод үзлэг шалгалт хийж гүйцэтгэсэн. Мөн БНХАУ-ын Эрээн хотод суугаа Монгол Улсын Консулын газарт холбогдох мэдээллийг хүргүүлж, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын Цагдаагийн газарт хамтран ажиллах “Санамж” бичгийн хүрээнд албан бичиг, Хөх хотын Цагдаагийн газарт Цагдаагийн ерөнхий газрын Гадаад харилцааны хэлтсээр уламжлуулан алга болсон охиныг эрэн хайх ажлыг Монгол Улстай хиллэдэг хотуудын цагдаагийн байгууллагад чиглэл өгүүлж, идэвхжүүлэн ажиллах талаарх хүсэлтийг албан тоотоор хүргүүлсэн. БНХАУ-ын Эрээн хотын Цагдаагийн газраас Д.Сэржмядаг охиныг БНХАУ-ын хилээр нэвтрээгүй, эрэн хайх, шалгах ажиллагааг хийж байна гэсэн албан бичиг ирүүлснийг хүлээн авсан. Одоогоор илэрсэн зүйлгүй, эрэн сурважлан олж тогтоох ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна хэмээлээ.

Ийнхүү гүйцэтгэх ажлын төлөвлөгөөний дагуу Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий хамтарсан Ажлын хэсэг ойрын хугацаанд 21 аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг хамруулсан томоохон нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулахаар ажиллаж байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Монголд  2018-11-16 03:40:55
    Bvvr toirood yvj bolnoshdee
    202.21.107.23
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2017-12-05 18:15:18
    Zaawal ol. Archaagvi awilgach tsagdaa.
    27.123.212.134
    Мэдэгдсэн Хариулах
  • police 2017-12-04 13:04:54
    Гэр бүлд нь дотор нь хай шалга.
    139.5.216.68
    Мэдэгдсэн Хариулах
  • Doorj 2017-11-30 12:37:52
    Xaigaad bai bas daxin xai
    112.72.11.107
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-11-30 09:36:15
    ОЛООРОЙ ОЛДООСОЙ
    59.153.114.112
    Мэдэгдсэн Хариулах
  • zochun 2017-11-30 04:19:01
    zaaval oloh heregtei
    66.181.160.114
    Мэдэгдсэн Хариулах
  • ard 2017-11-30 03:00:22
    Nogoo olon boo nar odoo estoi vnenee haruulah hetegtei
    202.179.11.10
    Мэдэгдсэн Хариулах
  • Тэнэгүүд 2017-11-29 18:36:19
    Замын Үүдийнхэн өөрсдөө мэддэггүй юмуу энэ чинь одоо? Манай хүн гарч уу гээд хятадуудаас асууж байдаг болсон юмуу? Нөгөөдүүл нь гараагүй гээд л айн. Марзан юмаа...
    66.181.188.169
    Мэдэгдсэн Хариулах
  • hujaa nariig shalga 2017-11-29 14:52:43
    zamiin uudiin hujaa.nuhortei mahnii hudaldagchiig shalgaarai. hashaandaa shuno duloor nuh uhaad bsn shu
    192.36.27.4
    Мэдэгдсэн Хариулах
  • Suren 2017-11-29 14:45:19
    Olon jiliin umnu ereen garah javtsad harj baihad gaaly, baitsaan unguruulehiin hjatad mashinuud yamar hjanaltgui orj garch baodah j bilee. Tiimees huuhed.
    103.26.195.161
    Мэдэгдсэн Хариулах
  • serchmaa 2017-11-29 14:31:37
    naad tsagdaa nar chini medej bsaa um bishuu ard tumnii tolgoi ugaagaad oorcdoo holbootoi ch um buluu hen medlee
    66.181.160.61
    Мэдэгдсэн Хариулах
  • Булган 2017-11-29 11:55:22
    Эрээн гаргаагүй юм бол хойшоо л Гарч дээ.өнөө олон бөө ЗАмынүүдэд Ажиллаж байна гээд байсан юу Болсон вэ.
    66.181.184.15
    Мэдэгдсэн Хариулах
  •  2017-11-29 10:39:52
    тамхины хуулиа мөрдүүлээч гэрийн үүдэнд, цэцрлэг сургуулийн хажууд тамхиа татаад байгаа гарыг хөөхөд буруутан болчих гээд байхын: шууд алаад нуучвал дээр юм
    103.26.195.187
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-11-29 06:37:06
    Заавал олох хэрэгтэй .эс тэгвээс муу дүн тавиулцгаана шүү
    124.158.90.3
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-11-29 04:57:26
    Сансрын тухайн өдрийн зураг ашиглаж болохгүй байгаа юм уу. Эсвэл сансрын зургийн үнэ төлбөрийг монголчууд дийлэхгүй байгаа юм уу. Тайлбар өгөөч
    202.131.226.118
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2017-11-29 03:58:35
    Hunii naimaanii tsaana Tsagdaagiin tomchuud baidag gee bizdee
    59.153.115.245
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-11-29 03:11:17
    Дэг журамтай байх тухай ярьсан хүнийг ардчилал эрх чөлөөг боймолоо гээд үг дуугруулахгүй Монголчуудыг дэг журамгүй байлгаж байгаад өөрсдөө идэж уугаад Ийм л юм
    203.169.49.124
    Мэдэгдсэн Хариулах