Ерөнхийлөгч өө, 700 тэрбумыг халааслаагүй гэдгээ нотлон харуулаач

Улсын хөрөнгө шамшигдуулж, онц их хэмжээний хохирол учруулсан этгээдүүд өдгөө энэ хэргээ гэрэлт нарны дор, ил цагаан үйлдсэн ч яаж ийгээд төрд гарч, одоо “энхийн цагаан тагтаа”-ны дүрээр амар амгалан сууцгааж байгаа. Гэхдээ хэрэг хуучирдаггүй, гэмт хүн гэлбэлздэг. Монголын төрийнхний зохион найруулсан их гарын луйврын тоо хязгаараа алдсан. Дандаа олон арван тэрбум, их наядаар хэмжигдэх эдгээр луйврын хэмжээ улсын ДНБ-ийг хэд нугалахуйц болсон биз ээ.

 
Энэ операциас болж Монгол Улс 280 сая ам.доллар буюу 700 тэрбум төгрөгөө алдчихаад байгаа. Энэ их мөнгөнөөс ядаж хумсын толион чинээ нь ч улсад наалдаагүй, салхинд хийссэн мэт л замхарчихсан.


Гэвч эдгээрээс баттай ноттой баримт сэлттэй ч хууль шүүхийнхэн хол байхыг эрмэлздэг хэрэг бол алдарт “Шинэ төмөр зам”-ын булхай. Энэ операциас болж Монгол Улс 280 сая ам.доллар буюу 700 тэрбум төгрөгөө алдчихаад байгаа. Энэ их мөнгөнөөс ядаж хумсын толион чинээ нь ч улсад наалдаагүй, салхинд хийссэн мэт л замхарчихсан. Хамгийн гол нь, үүнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын нэр тэргүүн эгнээнд холбогддог.
 
Энэ хэргийн тухай нууцлаад байх юм ч үлдээгүй хэрнээ одоог хүртэл шийдэгдээгүй, эзэн холбогдогчид нь тавагтай чихрээс хулгайлчихаад тас гүрийн гөжүүдэлсэн ч эцэг, эх толгойг нь илээд өнгөрдөг бага хүүхэд шиг л аашилдаг. Бүр сүүлдээ энэ хэрэг замхрах шатандаа орчихсон байсан. Харин даравч дардайхын үлгэрээр энд тэндээс ноцтой, но-той баримт ганц нэгээрээ ил болсоор.
 
Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Аудитын Ерөнхий газраас төрийн өмчит компаниудыг шалгасан тайлангаа нийтэд дэлгэхэд “Монголын төмөр зам” ТӨХК “Самсунг Си энд Ти корпораци”, “Эс Си Ти И Си Эм” компанид төлсөн 39.2 сая ам.долларыг аудитад тусгаагүй, гүйцэтгэл нь тодорхойгүй байсан тухай мэдээлэл дунд нь байв. Тэгвэл энэ солонгос компани мөнөөх “Шинэ төмөр зам”-ын үлгэрийн гол дүрүүдийн нэг.
 
Энэ талаар сануулахад, Монгол Улсын Засгийн газрын 2012 оны арваннэгдүгээр сарын 03-ны өдрийн 121 дүгээр тогтоолоор “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын I болон II үе шатны төмөр замын суурь бүтцийг барих тусгай зөвшөөрлийг “Монголын Төмөр Зам” ТӨХК-д олгосон. Үүний дагуу 2013 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр Төрийн өмчийн хорооны 55 тоот тогтоолоор “Шинэ төмөр зам” компанийг байгуулж, компанийн дүрмийг баталсан билээ. Улмаар Тавантолгой- Гашуунсухайтын чиглэлд баригдах 267 км орчим төмөр замын суурь бүтцийг барих ажлын хүрээнд “Энержи Ресурс Рейл” ХХК-ийн “Samsung С&Т” компанитай байгуулсан гэрээний эрх, үүргийг зохих журмын дагуу шилжүүлэн авч барилгын ерөнхий гүйцэтгэгчийг үргэлжлүүлэн ажиллуулах тухай Зам, тээврийн сайд, Төрийн өмчийн хорооны даргын хамтарсан тушаал 2013 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр гарсан гэдэг. Ингээд л Ерөнхийлөгч Х.Баттулга нарын нэр холбогдсон 280 сая ам.долларын асуудал урган гарсан юм. Тухайн үед “Хөгжлийн банк”-наас төмөр замын төслийн хөрөнгийг 100 хувь шилжүүлсэн л гэдэг. Гэхдээ өнөөг хүртэл тэр мөнгөнөөс ганц метр ч төмөр зам тавигдаагүй.
 
Харин Х.Баттулгын хэлснээр, 280 сая ам.доллар шороо овоолж, далан босгоход л чүү чамай хүрсэн юм байх. Тэрбээр энэ асуудалд өчүүхэн ч но байхгүй гэсэн. Гэвч холбогдох апба, хяналт шалгалтьж байгууллагууд энэ хэргийг эхнээс нь илчилчихлээ. Өөрөөр хэлбэл, бүхэл бүтэн 39 сая ам.доллар буюу 100 орчим сая төгрөгийг гадны компанид шилжүүлсэн атал нуун далдалж, тайланд ч тусгаагүй байсан нь ил болов. Тэгэхээр мөнгөний бусад хэсэг хаана шингэснийг илчлэх нь цаг хугацааны асуудал бололтой.
 
Нөгөөтэйгүүр төмөр замын хэргээс болж эх орноо орхин зугтаасан хэд хэдэн этгээд бий. Тэдний нэг нь “Либерти Партнерс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганбат. Мань эр 2008-2012 онд Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдын зөвлөх, 2012-2014 онд Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын зөвлөхөөр ажиллаж байсан. Тэрбээр “Шинэ төмөр зам”-ын бүтээн байгуулалт төслийн сонгон шалгаруулах, хяналт тавих ажлын хэсгийн даргаар хавсран ажилласан. Энэ эрхэм өөрийн үүсгэн байгуулсан “Либерти Партнерс” ХХК-иар дамжуулан их хэмжээний мөнгө угаасан хэргээр ЦЕГ-ын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгагдаж байгаа. Гэтэл ЗТЯ-ны төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяаг баривчилсан сургаар Сингапураас ирэх нислэгээ цуцлан ор сураггүй алга болж, АНУ-ын иргэний паспортоор оргон зайлсан. Уг нь Монгол Улс давхар иргэншлийг хүлээн зөвшөөрөөгүй ч энэ мэт этгээдүүд хоёр улсын иргэнээр бүртгүүлчихсэн, нэгд нь хэрэг тариут нөгөө рүү зугтаасан шиг явж байна.
 
Өнгөрсөн зун Ч.Ганбатын сураг гарахад тэрбээр Их Британид байна гэсэн. Мөн “Шинэ төмөр зам” төслийн санхүүгийн зөвлөх үйлчилгээг үзүүлсэн “Guggenheim Partners Investment Management Holdings” компани Ч.Ганбатыг АНУ-ын шүүхэд өгч мөнгөө нэхэмжилсэн тухай мэдээлэл. Учир нь “Шинэ төмөр зам” төслийн санхүүгийн зөвлөх үйлчилгээг үзүүлэх гэрээг “Монголын төмөр зам” ТӨХК-тай “BNP paribas” болон “Guggenheim Partners Investment Management Holdings” компанийн хамтарсан түншлэл үзэглэсэн байдаг бол Хөгжлийн банкнаас санхүүжилт нэхэмжлэх үед “Либерти Партнерс” ХХК гэнэт гарч ирэн сард 46.667 ам.доллар авч эхэлжээ. Тухайн үед Ч.Ганбат АНУ-ын “Guggenheim Partners Investment Management Holdings” компанид “Би сайдын зөвлөх, та бүгдийн санхүүжилтийг саадгүй шийдвэрлэхийн тулд хамтран ажиллах шаардлагатай байна” гэж тайлбарлажээ. Харин зохих төлбөр хийгдээгүй. Ингээд мань эр АНУ-ыг орхин гарч, Англид нуугдсан нь ил болсон юм.
 

ЕРӨНХИЙ ПРОКУРОР А.ЭНХ-АМГАЛАН Ч.ГАНБАТЫГ СУЛЛУУЛАХ ХҮСЭЛТИЙГ ОРОСЫН ТАЛД ГАРГАСАН УУ

 
Тэгвэл хамгийн сүүлд Ч.Ганбатыг ОХУ- ын Санкт-Петербург хотод саатуулсан тухай мэдээлэл тархлаа. Хэдийгээр зохих албаныхан үүнийг эрс няцааж байгаа ч үнэн зөв нь илрэх нь бас л цаг хугацааны асуудал болчихлоо. Учир нь Ерөнхий прокурор А.Энх-Амгалан Ч.Ганбатыг суллуулах хүсэлтийг Оросын талд гаргасан гэдэг мэдээлэл гарч эхэлсэн нь олны анхаарлыг татаж эхлээд байна.
 
Ингээд харахад, Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс “Төмөр замын маапаан гэж байхгүй тул санаа амар байцгаана уу” гээд байсан нь худлаа болж таарч байна.
 
Түүнчлэн АТГ-аас ч төмөр замын асуудлаарх ажиллагааг цуцлаагүй гэж мэдэгдсэн нь энэ хэрэг дуусаагүй гэдгийг нотолж буй юм. Тэгэхээр “Шинэ төмөр зам”-ын хэрэгт нэр нь холбогдоод байсан Ерөнхийлөгч Х.Баттулга тайлбар хийхээс өөр аргагүй. Тэрбээр өмнөх шигээ бүү санаа зов гэх хуурай үгсээр биш баримт нотолгоотойгоор өөрийгөө зөвтгөх ёстой байх. Эсвэл олны анхаарлыг өөр тийш хандуулж, тархи угаадаг мэх нь хуучирсан гэдгийг ч анзааралгүй зүтгэлэх нь одоо тун болчимгүй үйлдэлд тооцогдоно гэдгийг анхаарвал зохих биз ээ.


Өглөөний сонин
Р.Саруул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2017-12-02 05:37:18
    Амархаан барьсан даланг нь дотоод,гадаадын аудитаар шалгуулчих
  • Zochin 2017-11-30 14:35:46
    Iim erunkhiiluugchtei baigaa daa ichij baina. Mongol hezee ch yalakhgui. Ene hunii hubid baakhan hudlaa shaaj baigaad erunkhiilugch boloo l biz. Chadakhgui.
  • Zochin 2017-11-30 10:19:42
    Orgon zugtsan humuusiig olj ireed hergiig neg tiish n bolgomoor yum teriig horiloo geed uls hohirlgui bolhgui bhaa ter ih mongi tegeed ovoolgo bolood duusj bga ...
  • Zochin 2017-11-30 08:37:27
    Ene comment bichdeg ajiltnuud gedeg n medegdeed bhad l bicheed bh yum da huurhii tsaliiin avdag bolohoor hetsuu ch yum da gehdee ard tumen teneg bish shuu
  • хүү 2017-11-30 07:00:27
    Р саруул юу бичсэнээ мэдэж байгаа юм боловуу иймэрхүү малуудууд монголоор дүүрчээ
  • Ard 2017-11-30 04:56:51
    Holsnii bicheech nar bolio idsen uusan gej baihad ta nar ter hulgailsan munguur n ideegui gej bicheed baigaa biz dee! Ard tumen teneg bish harj bna!
  • Бат 2017-11-29 23:47:02
    Монголд одоо үгээр яаж ч болдгыг суртачлах их аян яавж байгаа энэ нь авсан үгүй аль нь ч байж болох чухамдаа болсон явдлыг монгол хэлээр монголчууд ойлгохгүй
  • Балай 2017-11-29 14:30:50
    Чи битгий балай юм яриад бай
  • Аюуш 2017-11-29 12:38:27
    Төмөр замын 86 хувийг нь барьчихсан байгаа. Үлдсэн 14 хувийг нь барих гэхээр 30 гэр бүлийн аймаар том бүлэглэл элдвийн хор найруулаад бариулахгүй байгаа.
  • emee 2017-11-29 12:24:22
    Iim eronhiilochtei.iim er.saidtaj bid oodiin zaya vzehgvi ym baina. Edniig bvgdiig ni ogshoruulah estoi bith gejvv???
  • 17 чингэлэг спирт 2017-11-29 11:38:53
    Эхлээд 17 чингэлэг спирт ус болсон дараа нь бичлэгийг цонх хагалаж хулгайлсан хэргийг шийдвэрлэ
  • Зочин 2017-11-29 05:43:27
    Оффшорчдын ээлжит гүтгэлэг. МАН-ын сайд Ганбат Гашууг сухайтын төмөр замын барилгын ажлын 86% нь баригдсан гэдгийн батласан шүү дээ...
  • АМЬДРАЛ ХҮНД БАЙНА ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ 2017-11-29 05:40:44
    МОНГОЛ УЛСЫН 3 -хан САЯ ИРГЭН ЧИНЬ ХЭЗЭЭ САЙХАН АМЬДРАХ ВЭ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ
  • Aa 2017-11-29 05:32:18
    Darui ogtsruulj shuuhiin umnu unen zuviig magadla.
  • цог 2017-11-29 04:27:52
    баттулга худлаа би юуч аваагүй гэж гүрийндээ бид одоо солонгос шиг ерөнхийлөгчөө шүүхийн өмнө авчирах хэрэгтээ байна юунаас нь айсан юм ард түмэн минь
  • zochin 2017-11-29 03:54:50
    ard tumen uneheer tuildaj bna
  • Бат 2017-11-29 03:44:48
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
  • иргэн 2017-11-29 03:17:15
    Би юу ч идэж уугаагүй гээд гүрийхэд ерөнхийлөгчийн өмнөөс хэн юу гэхэв дээ. Уур хүрч бухимдаж үхмээр. Нэг хүн 21 сая төгрөгийн өртэй ч гэх шиг. Хэний өмнөөс бид...
    • nar 2017-11-29 03:27:47
      yu be bid ur baihgyi ee BID TATBARAA UNENCHEER URGELJ TULJ IRSEN ARD TUMEN BID urgyi za sanaa buu zov UR TAVISAN TUR BARJ BGA HUNUUS IDEJ UUSANAARAA TED URTEI
  • User 2017-11-29 03:16:18
    Ene asuudlig suhunguut jonhuu niigmiig anhaarlig uur tiish ni handuuldag, offshore salaavch geh met
  • Иргэн 2017-11-29 02:49:14
    Зүгээр үнэгүй авсан Тавантолгойг буцаагаад ард түмэнд өгчих
    • хуульч 2017-11-29 05:04:45
      МОНГОЛЧУУДАД ЭНЭ ОРДЫГ АЛДАЛГҮЙ ҮЛДЭЭЖ ХЭСЭГ ХУГАЦААНД ТАТВАР ТӨЛЖ БАЙСАН СҮ БАТБОЛД-д МОНГОЛЧУУД БАЯРЛАХ ёстой юм биш үү???
  • зүлтгэлтэн 2017-11-29 02:09:03
    олны анхаарлыг сарниулах, өөр тийш нь хандуулах арга нь ОФФШИР яах аргагүй мөн болой.