“Органик хүнсний баталгаажуулалт” сэдэвт сургалт эхэллээ

ХХААХҮЯ-аас 2 дахь жилдээ Азийн болон Монголын бүтээмжийн байгууллагатай хамтран “Органик хүнс хөдөө аж ахуйн Үндэсний II чуулган” ба “Органик хүнсний баталгаажуулалт” сэдэвт  сургалтыг зохион байгуулж байна.

Сургалтад үйлдвэрлэгч, хэрэглэгч, төрийн болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, орон нутгийн хүнсний асуудал эрхэлсэн ажилтнууд зэрэг 100 орчим төлөөлөгчид хамрагдаж, үндсэн илтгэгчээр Азийн бүтээмжийн байгууллагын зөвлөх Ноён Лорензо Перис ажиллаж байна.  Энэхүү сургалт МҮХАҮТ-ын байранд 2017 оны 11 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд болно. 

Сургалт нь “Органик хүнсний баталгаажуулалт”-ын олон улсын туршлагаас суралцах, үйлдвэрлэгч өөрөө өөртөө баталгаа олгодог схемийн талаар үйлдвэрлэгчдэд мэдлэг олгох мөн хамтын оролцооны байгууллагын үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулахад суралцах зорилготой юм.

Түүнчлэн үйлдвэрлэгчид органик зарчимд нийцсэн үйл ажиллагаа явуулахын тулд анхаарах шаардлагатай цөм асуудлыг энэ сургалтаар тодорхойлно.  Сургалтад амжилттай оролцсон төлөөлөгчдөд гэрчилгээ олгох юм.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.