Эмийн үнэд төрөөс зохицуулалт хийе
Одоо үед хамгийн ашигтай бизнесийн тэргүүн эгнээнд эмийн сан бичигдэх болж. Ёстой л нөгөө бороо дараах мөөг шиг хаа сайгүй эмийн сангууд үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр эмийн сангууд эмийн бөөний төвөөс авсан эмээ иргэдэд хамгийн багадаа гурав нугалсан үнээр борлуулдаг байна.  Иргэд ч эмийн санчийн хэлсэн үнээр худалдан авалт хийдэг.  Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 16.5.1- т заасан "Жороор олгох эмийг жоргүйгээр, хүчингүй жороор олгохыг хориглоно" гэсэн заалттай. Гэтэл манай эмийн сангууд хүнс барааны дэлгүүр шиг ажилладаг. Иргэн өөртөө онош тавиад  дурын эмээ сонгон хэрэглэх боломжийг эмийн сангууд олгодог. Нэг үгээр иргэдийн хэрэгцээ шаардлага дээр үндэслэн эмийн сангууд цэцэглэн хөгжиж байна. 

Манай улсад 1400 орчим эмийн сан ажиллаж байгаагийн 900 гаруй нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй. Тэдэнд MNS5260 2015 стандартын дагуу уг зөвшөөрөл олгодог аж. Уг стандартад тоног төхөөрөмжийн чанар, үйлчилгээний талаар тодорхой заасан байдаг. Тухайлбал, нийтэд үйлчилж буй II зэрэглэлийн эмийн санд 1-2 амзүйч, эм найруулагч байх ёстой ба эмийн сангийн талбайн хэмжээ 24 ам метрээс дээш байхаар тусгасан байдаг аж. Мөн 5000 хүн тутамд нэг эмийн сан, хоорондын зай нь 500 метрээс багагүй байх ёстой гэсэн стандарттай байдаг байна. Гэтэл энэ стандарт мөрдөгдөж байгаа эмийн сан ховор. Хоёр эм зүйчтэй эмийн санч ховор. Захын найман нэрийн дэлгүүртэй зэрэгцэн орших эмийн сангийн борлуулалтыг тухайн дэлгүүрийн худалдагч хариуцах нь элбэг үзэгдэл. Тэд иргэдэд хэрэгтэй, тустай гэхээсээ илүү ашгаа харж хамгийн үнэтэй эмээ борлуулдаг нууц биш. Нэг үгээр ашиг харсан бизнест хүний эрүүл мэнд, санхүүгийн чадавх хамааралгүй. 

Иймээс зарим иргэн зайлшгүй шаардлагатай эмээ худалдан авах боломжгүйд хүрсэн. Энэ хэрэгцээ шаардлагаас үүдэн Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй эм олгож эхэлсэн. Өнөөдрийн байдлаар  Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар улсын хэмжээнд 813, нийслэлд 420 гаруй эмийн сантай даатгалын гэрээ байгуулан ажилладаг байна. Мөн жил бүр хөнгөлөлттэй эм олгох төсвийг нэмсээр ирсэн. 

Үүний үр дүнд иргэд хэд их эм худалдан авах, эмийг замбараагүй хэрэглээ бий болж эхэлсэн тухай мэргэжлийнхэн дуулгаж байна. Иргэдийн зүгээс хямд үнэтэй олдож байгаа дээр нь гэх зарчмаар эмийн замбараагүй хэрэглээнд дадаж байна. Иймээс эмийн хөнгөлөлттэй олгохоос илүү хүссэн үнээрээ борлуулалт хийж байгаа энэ үйлдэлд хязгаарлалт хийх цаг болсон мэт. Нэг үгээр эм бүрийг борлуулах үнийг төрөөс зохицуулалт хийх нь эмийн замбараагүй хэрэглээнээс татгалзуулах нэг арга хэрэгсэл юм. Мөн дээр нь эмийг эмчийн жороор олгох заалтыг мөрдүүлж ажиллах шаардлага тулгараад байгааг хэлэхэд илүүц биз.
 
П.ГОО
Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2017-11-30 08:47:28
    даатгал нэрээр төрөөс мөнгө иддэг аргыг болиулах хэрэгтэй. чанаргүй эмийг цөөн эмийн компани ард түмэнд шахчихаад НД сангаас хэд нугалаад мөнгийг нь авчихдаг ...
  • Нараа 2017-11-29 15:06:56
    Эмийг хяналтанд оруулж жороор олгохтой саал нэг б на мөн нэг зүйл нэмэхэд худалдаалагдаж байгаа эмийг ямар шалгуураар зараад байгаа юм өвчнөө анагааж чаддаггүй ...
  • иргэн 2017-11-29 13:59:06
    эмийг даатгал энэ тэр гэсэн байдлаар хямдруулах тусам замбараагүй хэрэглээ улам ихэснэ.
  • Нэгдэцгээ 2017-11-29 13:13:38
    Монос Азифармын эсрэг жижиг эм хангамжийн компаниуд нэгдэж, тэмцэх хэрэгтэй. Нэгдсэн бодлогоо нийлж боловсруулах хэрэгтэй.
  • үнэхээр эмийн бизнес бол гэмт хэрэг. 2017-11-29 12:09:36
    МОНОС ГЭХ МЭТ ХЭДЭН ТОМ ЭМИЙН ЧЕНЖҮҮД БАЙГАА ЦАГТ ХУДАЛ БИЗ ДЭЭ,
  • zochin 2017-11-29 03:51:15
    buh emiig huviin company oruulj irj zardag ulsiin geh ganch emiin company bhgui hir batalgaatai yum buu med emiihen emiin samguudad buuny uneer emee ugnu
  • zochin 2017-11-29 03:15:05
    Tetgeveriin hegshid chin em tarianii unee diilehgui seherch baina. , hamag tetgeveree egeed hurehgui hooson guilgachid bolj baina