“Агаар, орчны бохирдлыг бууруулахад иргэн бүрийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг болно

НЗДТГ, ХСИС-тай хамтран төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн багш судлаачид, иргэн аж ахуйн нэгж байгууллагуудын оролцоотой “Агаар, орчны бохирдлыг бууруулахад иргэн бүрийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлгийг энэ сарын 12-ны өдөр МХАҮТ-д зохион байгуулах гэж байна.

Нийслэлийг цэвэр агаартай, эрүүл, аюулгүй амьдрах орчин болгох, агаарын бохирдлоос эрүүл мэндэд учирч буй сөрөг нөлөөллийг бууруулахад иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр  судалгаа, шинжилгээний ажлын үр дүн, шинэлэг санал, шийдлийг хэлэлцэх, тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, судалгаа, нотолгоонд суурилсан бодлого, хөтөлбөрийг боловсруулахад дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн зөвлөмж гаргахад хэлэлцүүлгийн зорилго оршино.

Хэлэлцүүлгийн үеэр байгаль орчинд ээлтэй дэвшилтэт техник технологи бүхий цахилгаан болон хийн халаагуур, гэр болон байшингийн дулаалга, сэргээгдэх эрчим хүч, сайжруулсан болон био түлш, агаар цэвэршүүлэгч зэрэг бүтээгдэхүүнүүдийг  оруулж ирдэг  болон зохион бүтээсэн компаниудын үзэсгэлэн гарна. Иймд сонирхсон иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд хэлэлцүүлэгт оролцож,  үзэсгэлэнгийн бүтээгдхүүнүүдтэй танилцаж өргөнөөр оролцоно уу гэж нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.