Сургуулийн захирлыг багш нараас сонгодог байхыг хуульд тусгаж өгөхийг хүслээ
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам хамтран “Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөл” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, М.Оюунчимэг, Н.Учрал, УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, УИХ-ын гишүүн, БСШУС-ийн сайд Ц.Цогзолмаа болон боловсролын салбарын багш, эрдэмтдийн төлөөлөл оролцсон юм.

Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийг танилцуулах хэлэлцүүлгийг нээж УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан үг хэлэв.
Тэрбээр “Багш хүнийг хөгжүүлэх арга хэрэгсэл үндэслэл муутай, хангалтгүй байгаа гэж үзэж “Багшийн хөгжлийн тухай” хуулийн төслийг өргөн мэдүүлсэн байна. Багшийн нийгэмд оруулж буй хувь нэмрийг бодитой үнэлэх асуудал нь тулгамдсан асуудлын нэг болоод байна. Үүнтэй холбоотойгоор багшийн нэр хүнд, ур чадварын үнэлэмж, багшийн ёс зүйд нийгмийн зүгээс өгч буй үнэлэмж буурч байгааг дурдах хэрэгтэй. Монгол Улсын Засгийн газар эдийн засгийн нөөц бололцоог ашиглан төрийн үйлчилгээний албан хаагчдын бодит орлогыг нэмэгдүүлэх хүрээнд хөдөлмөрийн үнэлэмж, хариуцлагатай нь холбох байдлаар 300 мянга хүртэлх төгрөгийг 2017-2018 онуудад олгохоор шийдвэрлэсэн. Багш болох сонирхолтой хүүхэд залуучуудыг сонгон шалгаруулж, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх, багшид ажлын ур чадвар, үр дүнд суурилсан урамшуулал олгодог тогтолцоотой болох, үүнтэй уялдуулан боловсролын чанарыг хэрхэн сайжруулах, багшийн хөгжлийн төвийг бүх шатны боловсролын байгууллагын дэргэд байгуулж, багшийг ажлын байрандаа тасралтгүй хөгжих боломж нөөцөөр хангах зэрэг заалтууд энэ хуулийн төсөлд туссан. Өнөөдрийн хэлэлцүүлэгт бүх шатны боловсролын байгууллагад ажиллаж байгаа багш нарын болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож байгаа бөгөөд хуулийн төсөлтэй холбоотой асуудалд өөрсдийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг хүсч байна” гэв.

Үргэлжлүүлээд хэлэлцүүлэгт оролцогчид саналаа хэллээ. Тухайлбал, багш бэлтгэх төрийн нэгдсэн бодлоготой болох, хос мэргэжлээр багш бэлтгэх сургалтын хөтөлбөрийг хуульчилж өгөх, ур чадварын нэмэгдлийг эрх тэгш олгодог байх, цэцэрлэгийн багш нарт мэргэжлээ дээшлүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлдэг байх, сургуулийн захирлыг сонгон шалгаруулахдаа тухайн сургуулийн багш нараас сонгодог байх зэрэг асуудлыг хуулийн төсөлд тусгаж өгөхийг хүсч байлаа.
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Oyunaa 2017-11-29 04:48:58
    Asuudal tsag ue olson bna, gehdee zahirluudiig tuhain surguuliin bagsh naraas gehees bagsh nariin sanalaar tomiloh geh ni zuv baih. Uchir ni bagsh nariin sanal ...
  • иргэн 2017-11-29 02:20:50
    Захирлыг багш нарын нөлөөнд оруулж, тэдний аясаар хөдөлдөг болгох гэсэн санаа. Улсын хэмжээнд зарласан сонгон шалгаруулалтаар шигшигдсэн хүнийг томилох нь зөв.
    • Oyunaa 2017-11-29 04:55:00
      Naadah chin bas l bodoh l sanaa. Gehdee deerees uursdiin chadvargui hunee tomiliod bdag bson shuu de.
  • пагма 2017-11-28 09:18:26
    улс төр дагасан томилгооноос удирдах чадвартай багш нь хамаагүй дээр шүү
  • хх 2017-11-28 09:15:16
    Дотроосоо удирдлага болсон хүн хймт йажиллаж байсан багш нартаа зарчимч шаардлага тавьж ажиллах нь юу л бол найзан дундаа л юм болох байх дээ
  • иргэн 2017-11-28 08:20:59
    зөвхөн багш гэлтгүй бүхий л мэрэгжлийн байгууллагад холбогдох мэрэгжлийн хүнийг тавьдаг байхыг хуульчлах
  • Зочин 2017-11-28 08:08:11
    нэг талдаа зөв нөгөө талдаа дан намын харъяалалаар тавигддаг болчихсон шүү дээ.Дотроосоо сонгох нь чухал шийдвэр.Намын шугамаар янзан бүрийн ааштай юмнууд ирдэг...
  • кк 2017-11-28 07:47:29
    Өмнөх ажлаа хийж чаддаггүй мөртлөө захирал болох донтой багш мэргэжилтэй санаатай хүмүүс зөндөө л байгаа байх
  • үнэн 2017-11-28 07:25:26
    ЭНЭ МАШ ЗӨВ АСУУДАЛ ХӨНДСӨН БАЙНА. ОДОО УЛС ТӨР ДАГАСАН ЗАХИРАЛ НАР ЯМАР МЭРГЭЖИЛТЭЙ НЬ МЭДЭГДДЭГҮЙ. ӨМНӨ НЬ ХҮҮХЭДТЭЙ АЖИЛЛАЖ БАЙГААГҮЙ ХҮН ИРДЭГ.