Б.Хурц худал хэлэв үү, эсвэл...
Өнгөрсөн долоо хоногт “Цензургүй яриа" нэвтрүүлэгт ТЕГ-ын дарга Б.Хурц оролцож, чамгүй сенсааци нийгэмд тарьсан. Зарим улстөрч түүний хэлсэн үгээр улстөрийн тоглолт хийж, нөгөө хэсэг нь баримт болгон иш татах аж. Олны ойлгож буйгаар, Тагнуулын Ерөнхий газрын даргын албыг хашиж байсан түүнийг бөөн, бөөн баримтын дунд байсан, өөрөө хүртэл гүйцэтгэх ажиллагааг гардан хийж байсан тул яавч худал ярихааргүй хүн.

Тэр ч бүү хэл, Монголын улстөр, санхүүгийн бүлэглэлүүдийн хамаг булхайг мэддэг түүнийг БНСУ-руу Элчин сайдаар томилж байгаа нь дэвшүүлэн зайлуулах арга хэмээн хэсэгтээ л амны зугаа болгон ярьцгаасан. Гэсэн хэдий ч ТЕГ-ын дарга буюу онц хариуцлагатай, тусгай үүрэг гүйцэтгэж байсан тэрбээр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр улс даяар цацагдах нэвтрүүлэгт орж, нууцын тухай яриаг цензургүй цацсаныг маш олон хүн ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржтой шууд холбон тайлбарлаж байгаа.

Дээрх нэр бүхий хоёр хүн өнгөрсөн сард бие бие рүүгээ ширүүхэн дайрч, олны дунд таавар үүсгээд байсан чухал сэдвүүдээр цочирдом мэдэгдлүүдийг дор бүрнээ хийцгээсэн.

Өөрөөр хэлбэл, Б.Хурц эхлээд Ц.Нямдоржийн талаар “Ц.Нямдорж С.Зоригийн хэргийг дандаа цагдаагаас салгасан байдаг. Ямар санаа зорилготойг би мэдэхгүй. Дахиад энэ хэрэг рүү орж байна. Аюулгүй байдлын зөвлөмжөөр энэ хэрэг дээрх ажлын хэсгийг тогтвортой ажиллуулах тухай байдаг. С.Зоригийн хэрэг дээр шалгах ажиллагаа явуулсан ажлын хэсгийг өнгөрсөн 19 жилийн хугацаанд 10 удаа тараасан.

Үүний дөрвийг нь Ц.Нямдорж сайдаар ажиллаж байхдаа тараасан. Энэ хэрэг дээр хамгийн сүүлд 2015 УЕПГ, АТГ, ТЕГ, ЦЕГ-ын хамтарсан баг ажиллаж байсан. Аюулгүйн зөвлөлийн мэргэжлийн улсуудыг тогтвортой ажиллуулах зөвлөмж байдаг. Ц.Нямдорж Хууль зүй, дотоод хэргийн сайд болохоороо л энэ ажлын хэсгийг тараадаг. Дөрвөн удаа тараасан байдаг. Улстөрийн зорилготой. Ц.Нямдорж сайд болохоороо ТЕГ-аар оролддог.

Энэ хүн өөрөө хууль зөрчдөг. Ц.Нямдорж гэдэг хүн Н.Алтанхуяг, Д.Дорлигжав гэсэн маршруттай бүлэглэлд байдаг. Энэ бүлэглэл бол хүчтэй. Энэ бүлэглэл өөрсдөө Эрдэнэттэй холбоотой, маш их бизнес шахаа хийдэг. Мөнгөтэй, санхүүтэй, хэвлэлтэй, сайттай. Бидэнд байгаа мэдээллээр, Эрдэнэтийн захирлыг "Хаан жимс" дуудаж, энэ гэрээг үргэлжлүүл гэж шахсан байгаа юм. Гэрээ нь юу вэ гэхээр, III цахилгаан станцын гүйцэтгэх захирал С.Анхбаяраар дамжуулж, 42 сая долларын бараа материал шахсан.

Ц.Нямдоржийн хүү, хуурай дүү нь гэж хоёр Анхбаяр байдаг. Хуурай дүү Анхбаяр нь офшор бүсэд хөрөнгө нуусан асуудал яригдаж эхэлсэн. Харин түүний хүү Н.Анхбаярын “Анлимитед” компани “Эрдэнэт” үйлдвэрт 2006 онд 255 мянган ам.долларын үнэтэй “Сиблитмаш” үйлдвэрийн хэвлэлийн машин шахсан баримт энэ байна. Орос хэлээр байгуулсан худалдан авалтын гэрээг Тагнуулын байгууллага өнөөдөр та бүхэнд задалж байна” гэж мэдэгдсэн. Энэ тухайгаа “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орох үедээ бүр ч нарийвчлан ярьсан.

Тэгвэл АТГ-аас өчигдөр cap бүрийн 25-нд хийдэг ээлжит хэвлэлийн хурлаар энэ асуудлын талаар товчхон бөгөөд тодорхой зүйлийг сэтгүүлчдэд ярьсан юм. Энэ талаар АТГ-ын комиссар Э.Идэрцог, ТЭЦ 4-ийн захирлаар ажиллаж буй Анхбаяртай холбоотой асуудлыг шалгасан. “Эрдэнэт үйлдвэр”-т Анхбаяр гэдэг нэртэй хүн бараа бүтээгдэхүүн шахсан асуудал байхгүй. Энэ асуудлыг шалгаад бид хаах саналтайгаар Нийслэлийн Прокурорын газар шилжүүлсэн” гэх мэдээллийг өглөө.

Тэгэхээр нэг нь хуулийн салбарыг удирдаж, нөгөөх нь хүчний том байгууллагуудыг даргалж байсан энэ хоёр хүний хэн нь үнэн яриад байгаа хэрэг вэ. Б.Хурц бол баримт тавин нотолгоогоор Ц.Нямдоржийн тухай асуудлыг хөндсөн. Гэхдээ Ц.Нямдорж энэ хугацаанд барьц алдаагүй, тэр ч бүү хэл АТГ-аас үүнд албан ёсны тайлбар гаргачихлаа.

Иймд Б.Хурц худал хэлэв үү, эсвэл хуулийнхан салбарынхаа сайдын талд оров уу гэх асуулт гарч ирнэ. Үүнд хэн хариулах бол. Ц.Нямдоржийн тухайд өөрийгөө муучлуулах тун дургүй нэгэн учраас ямар нэгэн эсрэг байр суурь гарч ирвэл тэр дор нь л няцаадаг. Тиймээс тун удахгүй тэрбээр энэ асуудлыг олонд нээлттэйгээр ил гаргаж, мэдээлэл өгнө гэж байгаа. Хэрвээ тэр цагт Ц.Нямдорж ноцтой баримт дэлгэвэл Б.Хурц мөн ямар хариу барих бол гэх хүлээлт нийгэмд бий болж байх шиг.

Өглөөний сонин
Р.Саруул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2017-11-28 07:19:09
    2 уулаа
    43.228.130.8
    Мэдэгдсэн Хариулах
  • ккк 2017-11-28 06:29:52
    Нямдорж бол шудрага царайлсан муу новш
    202.131.246.180
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-11-28 05:27:39
    АТГ-ыг бүрэн шинэчлэхгүй бол хэн нэгнийг хамгаалж, хов жив зөөж, халаасаа түнтийлгэдэг дээрэмчдийн бүлэг болоод удлаа....
    122.201.31.78
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-11-28 04:26:34
    ЭНЭ МАРГААНЫГ ҮНЭНЭЭР НЬ ШИЙДЭХ ЦАГ БОЛСОН. ХЭН БУРУУТАЙГ АРД ТҮМЭНД ХЭЛЖ ӨГЬЕ. ЗОРИГИЙН АЛЛАГА ЗАХИАЛАГЧДЫГ Ч ШУУД ХЭЛЭХ ЦАГ БОЛОВ. ИНГЭВЭЛ ИХ ЮМ ШИЙДЭГДЭНЭЭ....
    124.158.111.16
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-11-28 04:22:19
    Nyamdorj guai mundag hunee. Harin ter Munkhbayasgalan Hurtsaas asuult asuuj chadahgui baij, Nyamdorj ruu dairaad yu bolov oo. Yostoi mangar huuhen bainalee.
    122.201.23.226
    Мэдэгдсэн Хариулах
  • Сандарсан 2017-11-28 04:16:29
    Нямка их сандарсан уурласан тэгэхээр ноотой
    103.9.90.130
    Мэдэгдсэн Хариулах
  • 1 2017-11-28 04:09:34
    Uneg shig bulttdag Nyamka Monhbaysgalan bol godroitood l unaad baina lee
    49.0.147.29
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-11-28 04:07:35
    martamkhai khuuli mefekhgui Iim tagnuuliin dargatai baisandaa mongol ichmeer yum
    27.123.212.132
    Мэдэгдсэн Хариулах
  • po 2017-11-28 04:02:36
    NYmka ch barj idku sanaatai shd taanuus say medej baigamu haashain nam yman dr ch guriiged garad irj bgzde
    112.72.11.122
    Мэдэгдсэн Хариулах
  • цагдаа 2017-11-28 03:51:29
    Үхсэн нохойн оцгор Хурц тэр яриа тэр боловсрол яаж дарга хийж хэн хийлгэж байсын бэээээ Шившиг ТЕГ-н хувьд ядаж сургууль төгсөөгүй дурак юугаа мэдэхэв дээ чаава...
    103.212.117.254
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-11-28 03:40:19
    Nyamdorj saidiig demjij bna uneng helsen
    43.242.243.97
    Мэдэгдсэн Хариулах
  • туяа 2017-11-28 03:17:33
    энэ сэтгүүлч нэг л бишээ, зарим асуултууд нь утгагүй байна, сайн бодооч дээ, ямар захын хүнтэй ярьж байгаа биш, ард нь хэн нэгэн том хүн байна, иймд тэнэг байж ...
    182.160.34.225
    Мэдэгдсэн Хариулах
  • хахааа 2017-11-28 03:01:30
    Нямдорж гэдэг хүн АТГ шууд нөлөөлсөн гэж бодож байна.өчигдөр цензургүй ярианы үеээр ТЕГ дарга асан Ариунсанлуу утасдаад л хэргийг нам болгосон тухайгаа ам алдаж...
    139.5.219.231
    Мэдэгдсэн Хариулах
  • !!!!!!!!! ATG  2017-11-28 02:57:43
    Nyamdorj bol Monkhbaysganag Uneg shig huuraad bultaad surchihsan gar bilee dee !!
    49.0.147.29
    Мэдэгдсэн Хариулах
  • НЯМДОРЖ ГУАЙН ЗӨВ 2017-11-28 02:48:17
    HЯМДОРЖ ГУАЙ ЗӨВ БАЙНА. ЭНЭ ХУРЦ ГЭЖ ДАВАРСАН ХУЛГАЙЧИЙН ХАНДЫГ САЙН ДАРЖ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ.
    202.55.191.99
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2017-11-28 02:31:45
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
    • Нг 2017-11-28 02:52:55
      Дэмжээрэй. Зөв шүү
      103.212.117.220
      Мэдэгдсэн Хариулах