Зүүн бүсийн команд штабын сургууль эхэллээ
Зүүн бүсийн Онцгой байдлын газруудын офицер бүрэлдэхүүний дунд “Команд штаб”-ын сургуулийн бэлтгэл энэ сарын 28-29-ний өдрүүдэд зохион байгуулагдана. “Команд штабын” сургуулийн бэлтгэл ажлыг хангуулах, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөхөөр ОБЕГ-аас томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн Дорнод аймагт ажиллаж байна.  Тус сургуульд Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын нийт 20 офицер хамрагдах юм.
 
Онцгой байдлын чиг үүрэг бүхий байгууллагуудын алба хаагчдын бэлэн байдал, албаны бэлтгэл, ур чадвар, харилцан хамтын ажиллагааг тодотгож, удирдах бүрэлдэхүүний сургалтын чанар, технологийг сайжруулах, тэднийг цагийн байдал үүссэн үед хууль эрхзүйн хүрээнд оновчтой шийдвэр гаргах ажиллагаанд сургах, алба хаагчдын үүрэг гүйцэтгэх дадлага, арга зүйг дээшлүүлэх зорилготой тус сургуулийн удирдагчаар Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр ажиллах  юм. 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.