МҮОНРТ орчимд агаар маш их бохирдолтой байна
Агаарын чанарын албаны гаргасан мэдээгээр өнөөдөр 08.30 цагийн байдлаар МҮОНРТ орчимд агаарын чанарын индекс 695 буюу маш их бохирдолтой байна. Харин Толгойт орчимд агаар их бохирдолтой байгаа бол Амгалан, Монгол газар,  Баянхошуу орчимд дунд зэргийн бохирдолтой гэж гарчээ.

ДЭМБ-ын стандартын дагуу агаарын чанарын индекс 50-аас доош байгаа нөхцөлд цэвэр агаартай байна гэж үздэг бөгөөд Мишээл экспо, Ургах наран орчимд хэвийн байна.

Агаар маш их бохирдолтой буюу АЧИ 501-ээс дээш байхад хүн бүр гадаа биеийн хүч шаардсан ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийж гэртээ байх хэрэгтэй. Цэвэр агаарт салхинд гарах хэрэгтэй.

Архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байж эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Мөн нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэр (тухайлбал автозам)-ээс хол байх хэрэгтэй. Мөн амны хаалт зүүхийг зөвлөж байна.



Г.Зул

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • БАЯРЛАЛАА 2017-11-28 04:49:26
    АГААРЫН БОХИРДЛЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ ӨДӨР ТУТАМД ӨГЧ АРД ИРГЭДЭД СЭРЭМЖЛҮҮЛЭГ АНХААРУУЛГА ӨГЧ БАЙГАА ОЛЛОО-ГИЙН ХАМТ ОЛОНД ТАЛАРХАЖ БАЙНА.
  • Бат 2017-11-28 02:35:10
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм