Монгол Улсын нийгэм цаазын ялыг хүлээн авах уу

-Насанд хүрээгүй, бага балчир хүүхдүүдийг хүчирхийлж, тамлаж, бүр амь насыг нь хохироож, цогцсыг нь зэрэмдэглэсэн бол хөнгөрүүлэх ямар ч шалтгаан байхгүй. Гэвч...-
 

Монгол Улс цаашид цаазын ялтай байх, эсэх тухайд нийгэм хоёр талцаж байна. Хүнлэг энэрэнгүй нийгэм, олон улсын хэлэлцээр, хэлмэгдэл гээд олон талаар энэ хатуу чанга хууль манайд байх ёсгүй гэх хэсэг бий. Гэхдээ хүний амь насны тухай, үүнийг хамгаалах талаар ярихад Монголын нийгэмд зарим тохиолдолд чанд дэг журам байх ёстой ч гэцгээж байна.

Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бага насны хүүхдийг хүчирхийлсэн, амийг нь хөнөөсөн, тарчлаан зовоосон, балмад хэрцгий аллагын гэмт этгээдүүдэд цаазаар авах ялыг сэргээн хэрэглэх тухай саналаа ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржид арваннэгдүгээр сарын 27-нд албан бичгээр хүргүүллээ. Албан бичгийн ерөнхий утгыг сийрүүлбэл “Хүний эрхийн Үндэсний комиссоос гаргасан тайлан мэдээнд тусгагдсаныг судалж үзэхэд 1 нас 4 сартай хүүхдийг ч хүртэл хүчирхийлсэн байх ба судалгаагаар өнгөрсөн онд 2-7 насны 295 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртжээ.

Түүнчлэн 12-17 насны 1,613 эх төрсөн, 20 хүртэлх насны 1,668 эх үр хөндүүлсэн байгаагийн цаана хүсээгүй жирэмслэлт, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн асуудал нуугдаж байгаа нь хэн бүхэнд ойлгомжтой юм. Хэдийгээр цаазаар авах ял нь хүмүүнлэг бус гэгдэж байгаа ч Монгол Улсын иргэдийн ухамсар, ёс суртахуун, хүн хүнээ дээдлэх соёл, зан заншлыг үгүйсгэсэн жигшүүрт гэмт үйлдлүүд улам бүр нэмэгдэж байгаа нь манай улс цаазаар авах ялыг халах цаг хараахан болоогүй байсныг илтгэж байна.

Өнөөдрийн байдлаар дэлхийн 58 улсад цаазын ял хэрэглэгдэж байгаа бөгөөд бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэгт хүлээлгэх хуулийн хариуцлага нэлээд чанга байна. Монгол Улсын хувьд Үндсэн хуулиараа цаазын ялыг хэрэглэх бүрэн боломжтой боловч салбар хуулиараа хязгаарлаж хаасан байгаа нь учир дутагдалтай юм. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 1 дэх хэсэгт "... Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно” гэж заасан байдаг.

Хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах нь УИХ-ын онцгой бүрэн эрхэд хадгалагддаг тул цаазаар авах ялыг Эрүүгийн хуульд тусгах эсэхийг УИХ шийдвэрлэх бүрэн эрхтэй. УИХ-аас Эрүүгийн хуульд зөвхөн энэ төрлийн гэмт хэрэгт цаазаар авах ялыг тусгахаар шийдвэрлэсэн тохиолдолд Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Монгол Улс Үндсэн хуульдаа харшилсан олон улсын гэрээ, бусад баримт бичгийг дагаж мөрдөхгүй" гэсэн заалтын дагуу нэгдэн орсон конвенцийг мөрдөхгүй болно. Тиймээс эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын цаазаар авах ялыг халахад чиглэсэн Нэмэлт II Протоколоос гарах ажлыг хуулийн дагуу Засгийн газар эхлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна" гэжээ.

Ерөнхийлөгчийн гарган тавьсан үндэслэл ийм бөгөөд өдгөө олон нийтийн сүлжээгээр цаазын ялын талаар маргаан, хэлэлцүүлэг идэвхтэй өрнөж байна. Ер нь Монгол Улсад энэ ял хэрэгтэй юу.
 

Монголд цаазын ял байх ёсгүй

 

Монгол Улс олон улс, НҮБ-ын өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу цаазын ялыг үндсээр нь халсан. Тодруулбал, 2016 оны гуравдугаар сарын 2-нд Швейцарийн Женев хотноо хуралдсан НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөл (ХЭЗ)-ийн 31 дүгээр чуулганаар манай улс Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж, цаазаар авах ялыг бүрэн хассан улс болсныг албан ёсоор мэдэгдсэн билээ. Гэвч манайд 1965-2005 оны хооронд 806 хүнд цаазын ял ногдуулсан гэсэн судалгаа байдаг.

Хүн амын тоотой нь харьцуулахад чамгүй олон хүнийг егүүтгэжээ. Харин Монгол Улс цаазаар авах ялын гүйцэтгэлийг түдгэлзүүлэх тухай зарлан тунхагласнаас хойш өнөөг хүртэл хуулийн дагуу хүний амийг бүрэлгээгүй гэсэн судалгаа байдаг.

Гэвч сүүлийн үед цахим орчин дахь мэдээллийн суваг, төрөл, хандалтын тоо бидний төсөөлж байснаас ч өргөжиж, хэн дуртай нь хүссэн мэдээллээ авах боломжтой боллоо. Ингэснээр гэмт хэргүүдийн тухай мэдээлэл ч асар хурдтайгаар олонд хүрч байна. Энэ хэрээр нийтийн дунд гэмт хэргийн тоо нэмэгдэж, харгислал газар авсан гэх ташаа ойлголт бий болж, өдгөө цаазын ялыг сэргээх, эсэхээр хоёр хуваагдан маргаж байгаа юм.

Энд нэг зүйлийг бүгд санаж, ойлгох ёстой. Юу гэвээс, Монгол Улс Үндсэн хуулиа батлахдаа хүн I бүрийн амьд явах эрхийг хуулиар баталгаажуулсан. Өөрөөр хэлбэл, хүн амьд явах эрхтэй, амь насаа хамгаалуулах эрхтэй, хамгаалалт хүсэх эртэй. Харин цаазын ялыг хуульчлан тогтоосноор Үндсэн хууль дахь энэхүү салшгүй эрхийг илтэд зөрчиж буй явдал. Ерөөс хүний эрхийн тухай заалт, тунхаглал, ёс жудгийг цаазаар авах ял бүрэн үгүйсгэж, бүдгэрүүлдэг. Тэгэхээр Монгол Улсад цаазын ял байх ёсгүй гэж үзэх тал бий.

 

Монгол Улсад цаазын ял хэрэгтэй

 

Гэвч нөгөө талд асуудал тун ч олон. Үүнийг тайлбарлахын тулд цаг хугацааг урагшлуулж, жишээ баримтыг урьд өмнөх он жилүүдээс хайх шаардлагагүй байх. Хамгийн наад захын жишээ, 13-хан настай охиныг зочид буудалд хуурч авч ороод тамлаж алсан. Аав нь охиныхоо цогцсыг хараад таниагүй гэдгээ уйлан байж ярихыг Монгол даяар харсан. Энэ хэргийг одоо шалгаж байгаа. Гэхдээ сэжигтнүүдийн 100 хувийн буруу байсныг тогтоосон ч тэд дээд тал нь 25 жилийн л ял авна. Тэдний нэг нь 18 настай, нөгөөх нь 20-той. Тэгэхээр 45 настайдаа наранд гараад ирэх нь ээ.

Чухамхүү идэр насандаа шоронгоос суллагдана гэсэн үг. Хамгийн гол нь, шорон тэднийг хүмүүжүүлж чадах болов уу. Хүний амийг бүрэлгэсэн хэрэг гарлаа гэхэд хэрэгтэн санамсар болгоомжгүй байдлаас ийм нүгэл үйлдсэн байхыг үгүйсгэхгүй. Гэвч яах аргагүй гэмт хэрэг тул зохих шийтгэлээ хүртэж л таарна. Тэгвэл насанд хүрээгүй, бага балчир хүүхдүүдийг хүчирхийлж, тамлаж, бүр амь насыг нь хохироож, цогцсыг нь зэрэмдэглэсэн бол хөнгөрүүлэх ямар ч шалтгаан байхгүй. Тэгэхээр ийм хэрэг үйлдсэн этгээдүүдийг идэр насандаа засарчхаад гараад ирнэ, нийгэмд учруулсан хор уршгаа нөхнө гэж найдах арга бий юу.

Нэгэн баримт дурдахад, 2016 онд гэр бүлийн хүчирхийллээс болж дөрвөн хүүхэд, 17 эмэгтэй амиа алджээ. Харин 518 хүн санаатай аллагын золиос болсон байна. Гэр бүлийн хүчирхийллийн тухайд, хэн нэгэн эр ганц орой согтуудаа гэрийнхнийгээ айлгаад, хүүхдээ санаандгүй байдлаар алчихсан юм биш. Дээрх дөрвөн хүүхэд, 17 эмэгтэй удаан хугацааны турш харгислал, доромжлолд амьдарч байсныг тогтоосон ба бүгд маш хүнд гэмтэл, бэртэл, ужиг шархнаас болж амиа алдсан байх юм. Хүүхдүүдийн тухайд ухаан орсон цагаасаа л энэ зовлонт амьдралыг биеэр мэдэрч, харж байгаад амиа алдсан хэрэг.

Харин алуурчин этгээдүүд одоо амьд мэнд бий биз ээ. Тэд тодорхой хугацааны дараа эрх чөлөөт иргэн болоод л нийгэмд гараад ирнэ. Зарим нь магадгүй дахин гэр бүлтэй болох байх. Тэгэхээр дээр дурдсанчлан хорих ял тэднийг хүмүүжүүлж, гэм нүглийг нь ойлгуулж чадсан байх болов уу. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс энэ оны эхээр өгсөн мэдээлэлд, давтан хэрэг үйлдсэн этгээдүүдийн тоо 30 хувиар өссөн гэдгийг онцгойлсон байлаа.

Үүнээс харахад, аливаа гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн хүмүүст харгислалын сэдэл угаас байсан мэт. Иймд Монгол Улсад цаазын ял байх ёстой гэмээр. Харин энэ ялын заалт, зүйлийг маш тодорхой, асар болгоомжтойгоор хуульд оруулах ёстой.


Өглөөний сонин
Р.Саруул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ДЭЖИД УУЛ 2017-12-27 13:27:00
    САНАХ УУ
  • Энэ цаазын ялыг дэмжигчид  2017-11-30 01:25:42
    манай хүчний байгуулагууд таныг хүүхэд хүчиндсэн зохиомол хэрэгт маш амархан холбогдуулаад бүх нотлох баримтыг нь дор нь бүрдүүлчихнэ гэдгийг ойлгохгүй байна.
  • Иргэн 2017-11-29 22:32:54
    Урьдчилан сэргийлэх арга хэмжээг нийт иргэдэд явуулах хэоэгтэй. Ард тумэн чинь машинаа тавия газар алга,,жорлон алга.спортоор тоглое орчин байхгуй,ажил хийе ......
  • gaya 2017-11-28 18:19:56
    Нийгмийг зөв чиг голдиролд урагшлуулъя гэж бгаа бол энэ зэрлэг араатнуудыг цаазлах нь зөв ямагт дэмжинэ,тэд хүн төрхөндөө орлоо гэхэд бусдаар гар хөл болгоно шү...
  • ard 2017-11-28 13:23:46
    Mongoliin niigem,irgediin hogjiliin tuvshin dooruur,tsaaz heregtei/onts hund notstoi bol/
  • Зочин 2017-11-28 12:33:49
    Гэмгуй хуухдууд ам насаа алдаад байхад гэмт хэрэгтэн амьд мэнд явж байх нь шудрага ес уу угуй шуу цаазын ял зов
  • 112233 2017-11-28 09:43:50
    ЦААЗЫН ЯЛЫГ СЭРГЭЭХИЙГ ДЭМЖИЖ БАЙНА
  • монгу 2017-11-28 09:38:54
    цаазын ял амеркий муж улсуудад ч байдаг.нэр тор хооцолдсон нухдууд хууль ардчилалаар халхавч хийж нэр тор хооцолдохоо боль .зэрлэгуудэд цааз хэрэгтэй
  • Цаазын ялыг сэргээе 2017-11-28 09:37:24
    Хүчиндэгчид, манъяакууд, алуурчид, эх орноосоо урвагчид, авилгачидыг орчлонгоос үгүй болгож гэмээ нь тэд засарна. Өөр арга үгүй. Цаазын ялыг сэргээе
  • ХҮЧИНДЭГЧ, АВИЛГАЧИН НАРЫГ ЦААЗЛАЯ 2017-11-28 09:06:52
    Цаазын ялыг сэргээе
  • БИЛГЭЭ 2017-11-28 08:46:37
    ЭМЭГТЭЙ ХҮҮХЭДХҮЧИНДСЭН, ЁС БУС ҮЙЛДЛЭЭР ХҮНИЙ АМЬ НАС ЖИГШҮҮРТЭЙ ХОХИРООСОН ХҮНИЙГ ЦААЗЛАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ
  • !!! 2017-11-28 07:38:43
    Er ni bol sergeeh ni zow shuu !!
  • Өвгөн 2017-11-28 05:26:29
    Залхуу гээд хүнийг дулааны хоолойд тамлан үхүүлж болсон нийгэм яргачиныг бол хөнөөх байлгүй дээ, яргачинд хүний эрх чухал, дулааны хоолой дахь хүнд бол эс үү
  • !!!!!!!!!!??????? 2017-11-28 05:20:11
    Онц жигшүүртэй гэмт хэрэг үйлдсэн хүн хогнуудыг устгаж байх нь зүйтэй!!! Гэвч манай цагдаа, прокурор, шүүх гэмгүй хүнийг цаазлах магадлал маш өндөр !!!
  • зОЧИН 2017-11-28 03:30:47
    Төр ард түмний өмчийг онц их хэмжээгээр шамшигдуулсан идсэн уусан хууль бусаар хөрөнгөжсөн хүмүүст цаазын ял оноодог бсан. Үүнийг Элбэгдорж үгүй хийсэн.
  • naraa 2017-11-28 02:43:21
    Яг өнөөгийн ийм шударга бус Шүүхийн тогтолцоотой байгаа болон улс төрийн нөлөөлөл маш их байгаа тохиолдолд цаазын ял хэн нэгэн хүнийг бүрмөсөн хохироох эрсдэлтэ...
  • bi 2017-11-28 02:25:57
    Цаазын ялыг нийгэм ард түмэн хүлээж авнаа.Заавал байх ёстой.Хүнийг хайрладаггүй хүмүүстхайр зохихгүй.Ахиад л хэд хэдээр нь жирийн иргэдийг хорооно тэд чинь.
  • !!!! 2017-11-28 02:13:27
    Mongold Zaaziin yl zailshgui shaardlagtai bolj b na Uls orniig horduulj ohid howguudiig har Tamhi mansuuruulah bodisoos Hamgaalahiin tuld !!!!
  • Baljirdorj 2017-11-28 02:06:36
    Tsaazin yalig sergeehiig ard tumen demjine. Harin UIH, ZG tatgalzah baih ted gemtnuudtei holbootoi
  • zochin 2017-11-28 01:50:28
    хохирсон хүнд үндсэн хуулийн амьд явах заалт хамаагүй юу. хүзүүгүй новшийн хийсэн бас нэг нүгэл. цаазын ялыг хүний үнэргүй юмнуудад өгөх нь зөв.