Үндэслэлгүй халагдсан нэрээр төсөвт ачаалал үүсгэсээр байх уу
Манай улсад төрийн албанд томилогдох нь тэнгэрийн умдаг атгахтай адилтган үзэх болж. Үүний тулд тухайн ажил горилогч аль нэг нам эвслийн харьяат байх ёстой юм дагуу. Улмаар сонгуулийн үр дүнгээс шалтгаалан төрийн албан хаагчид ажилтай орлоготой байх эсэх нь шийдэгдэнэ. Сонгуулийн үеэр намдаа хичээнгүйлэн зүтгэж байж ажилтайгаа үлдэх алтан боломжоо эдэлнэ. Үгүй бол шинэ томилгоо хийгдэж, намын харьяат төрийн албан хаагч ажлаа хүлээлгэн өгнө. Ингэхдээ бас зүгээр буцахгүй. Төрөөс “тэтгэмж” авна. Нэг үгээр төрийн албан хаагчдыг үндэслэлгүй халсан, чөлөөлсөн гэх маргаанаас үүдэн дээрх асуудал үүсдэг. Уг асуудал нь захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэгдэж, ажилд нь эргүүлэн томилох шийдвэр гардаг. Мөн ажилгүй байх хугацааны цалин хөлсийг олгуулах зэргээр улсын төсөвт зохиомол ачаалал үүсгэдэг асуудал түгээмэл байна. Жишээлбэл, Ховд аймагт захиргааны хэргийн анхан шатны шүүхээс төрийн албанаас үндэслэлгүй халсан, чөлөөлсөн учир хуучин эрхэлж байсан ажилд нь эргүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалинг олгох 12 шийдвэр гарсан байна.

Мөн 2016 онд Дархан-Уул аймгийн Засаг дарга, Засаг даргын тамгын газрын дарга нар бүрэн эрхийнхээ хугацаанд 18 төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр Төрийн албанаас чөлөөлсөн шүүхийн шийдвэр гаргажээ. Нэр бүхий албан хаагчид нь захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч ажилд нь эргүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны нийт 96 сая төгрөгийг нэхэмжлэгчид олгох шийдвэр гаргажээ. Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар болон Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудад 2016-2017 онд 50 хүнийг бүтцийн өөрчлөлтөөр албан тушаалаас нь чөлөөлж нийт 76 сая төгрөгийн тэтгэмж олгосон, мөн онуудад 15 хүн шүүхийн шийдвэрийн дагуу эргэн томилогдон нөхөн олговорт 14 хүнд улсын төсвөөс 27 сая төгрөг олгосон байна.

Үүнийг АТГ-ын ажлын хэсэг аймгуудад ажиллах үеэр дээрх зөрчлийг ил болгосон байна. Зөвхөн олон нийтэд ил болж байгаа нь. Бодит байдал дээр төрийн албан хаагчид улс төржиж, хуваагдан талцсан байдалтай байгаа нь нууц биш. Үүнээс үүдэн төрийн үйлчилгээ цалгардаж, иргэдийг чирэгдүүлдэг, зохиомол эрэлт бий болгож, түүнд тулгуурлан авлига, хээл хахууль үүсгэх нөхцөл бий болгож байгаа асуудлууд ч гарч байгааг ч үгүйсгэх аргагүй юм.

Иймээс УИХ-аар хэлэлцэж байгаа Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөлд “55.1.Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учирсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ”, “55.2.Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавина. Нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана” гэсэн заалтыг оруулж байгаа. Хэрэв яг энэ байдлаар хуулийн төсөл батлагдвал дахин төсөвт дээрх байдлаар ачаалал үүсэхгүй болох нь ээ.

 
П.ГОО

Оллоо.мн

 

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Дорж 2017-11-28 07:39:36
    Одоо ч төрийн албаны тухай хуулийн 35.1.2-т нэхэмжлэх эрх нь төрийн албаны зөвлөлд байгаа ш дээ ТАЗ өөсрдөө ажлаа хийдэггүй ш дээ
    103.9.90.130
    Мэдэгдсэн Хариулах
  • Өвгөн 2017-11-28 05:34:16
    Шалтгаан нь үндэслэлгүй халагдсан гэдэг биш, улс төрчид гэгчид хуулийг уландаа гишгэсэний учир, мөнгийг нь ярихаас шалгааныг эс ярих П.ГОО
    49.0.213.184
    Мэдэгдсэн Хариулах
  • !!!??? 2017-11-28 05:26:22
    Иргэний хуулийн 498-р зүйлд зааснаар буруу шийдвэр гаргасан албан тушаалтнаас төр хохирлоо төлүүлэн авах ёстой!! Хууль байхгүй биш, байж л байгаа шдээ!!!
    103.229.123.244
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2017-11-28 02:36:25
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах