“Өргүй монгол” хөдөлгөөнөөс хэвлэлийн хурал зарлалаа

Өнөөдөр болох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

09:00 цагт:
НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар Хангарди ордон 14 давхарт болно.

09:00 цагт: Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд Монгол Улс дахь Бог малыг мялзан өвчний нөхцөл байдлын хэлэлцүүлэг болно.

09:30 цагт: "Bloomberg Finance Forum 2017" арга хэмжээ Блю Скай-н Diamond танхимд эхэлнэ.

10:00 цагт: Байгаль орчны чиглэлээрх хуулиудын давхардал болон хийдлийг арилгахаар Хууль зүйн яамны ажлын хэсэг БОАЖЯ-нд 6 сарын турш ажилласан. Ажлын хэсгийнхэн ажлын үр дүнг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад хүлээлгэж өгч, мэдээлэл хийнэ. БОАЖЯ-ны Хаан танхимд.

10:40 цагт: Ерөнхий сайд У.Хүрэлсүх мах экспортолж буй компаниудын төлөөлөл "МахМаркет" компанид ажиллана. Сонсголон дахь "Махмаркет" ХХК.
 
11:00 цагт: "Цахим мөнгө: БИД ХААШАА ЯВЖ БАЙНА?" олон талын эх сурвалжтай нээлттэй хэлэлцүүлэг Хэвлэлийн хүрээлэнгийн Мэдээллийн төвд болно.

11:00 цагт: БСШУСЯ-ны 401 тоотод "Соёл, урлагийн ажилтны улсын II чуулган"-ы талаар хэвлэлийн бага хурал зохион байгуулна.

11:00 цагт: Үндэсний аудитын газарт АСЕМ-ын зардалд хийх эрсдлийн аудитын нээлт болно. Цэцэг төвийн ард талд Засгийн газрын 4-р байр.

Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд
11:00 цагт: "Өргүй монгол" хөдөлгөөнөөс Улс орны өр, зээлийн хүү, валютын ханшын асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
11:40 цагт: "Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо"-г шинээр байгуулж байгаа болон эко гоо сайхны бүтээгдэхүүнүүдийн талаар мэдээлэл хийнэ.

MN-Мэдээллийн төвд
12:00 цагт: UBS телевизийн ээлжит төсөл “Perfect dance” үндэсний шоу нэвтрүүлгийн талаарх мэдээллийг сонирхоорой.
 
14:00 цагт: “Хандлагыг өөрчилье Хамтдаа хөгжье" LEAD Talks төслийн арга хэмжээ Holiday Inn зочид буудлын их танхимд болно.
 
16:00 цагт: Бүгд Найрамдах Казахстан Улсын Элчин сайдын яам 12 дугаар сарын 1-нд болох тус улсын Анхны Ерөнхийлөгчийн өдөр болон Тусгаар тогтнолын баярын өдөртэй холбогдуулан хэвлэлийн бага хурал зарлаж байна.  Blue Sky Hotel & Tower Topaz Hall-д
 
18:00 цагт: “Монгол дахь компанийн нийгмийн хариуцлага, ач холбогдол, түүний хэрэгжилт” хэлэлцүүлэг Туушин зочид буудалд болно. Хэлэлцүүлэгт Эдийн засагч С.Дэмбэрэл, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав нарын төлөөлөл оролцоно.
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2017-11-28 02:37:09
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах