Ашиг сонирхлын зөрчилтэй хоёр нэр дэвшигч тогтоогджээ
Өнгөрсөн сарын 25-аас энэ сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 955  этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хүлээн авснаас 805 этгээдийн мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн байна. Хяналт шалгалтаар тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчилтэй хоёр нэр дэвшигч тогтоогдсон байна.
 
1.“Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн Сүхбаатар салбарт томилогдохоор нэр дэвшсэн иргэн Г-гийн хамаарал бүхий этгээд нь тухайн байгууллагад ажилладаг бөгөөд Г нь тухайн албан тушаалд томилогдсоноор Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан хориглолт зөрчигдөхөөр байх тул Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт заасныг  хэрэгжүүлж  ажиллах талаар “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-д хариу мэдэгдсэн байна
 
2. Улаанбаатар-Мандалговийн цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих болон Эрдэнэтийн дулааны цахилгааны цахилгаан станцын шинэчлэлийн төсөлд томилогдохоор нэр дэвшсэн Б нь Эрчим хүчний тоног төхөөмөржийн худалдааны чиглэлээр чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигч, түүний хамаарал бүхий этгээд мөн тус компанийн хувь эзэмшигч байгаа нь нэр дэвшсэн албан тушаалын эрхлэх асуудлын хүрээнд шууд болон шууд бусаар нөлөөлөх, албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсч болох нөхцөл байдал тогтоогдсон тул Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт заасныг  хэрэгжүүлж  ажиллах талаар Эрчим хүчний яаманд хариу мэдэгдсэн.
 
 
 
П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2017-11-27 09:44:29
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
  • иргэн 2017-11-27 09:09:17
    юун суртэй юм жижиг суманд бол бугдээрээ л ах дуу байдаг мэргэжилдээ сайн уу ажил хийх чадвартай нь чухал шуу дээ хоерын хооронд юмаар яах гэдэг юм
  • Zochin 2017-11-27 08:48:03
    Ashig sonirkholiin zurchil gdg chin' shiidver gargakh tyvshind l 1 ger byliin gishyyd baihiig horigoldog sh dee. Manaid haa hamaagyi l horiglood bgd um bna le....