Хохирогчийн дүрд хувирсан ”Уран ган”-гийн захирал Б.Лхагвасүрэнгийн гэмт үйлдлүүд

Дархан цаазат Богд уул, Зайсангийн амны барилга байгууламж багтахаа байлаа. Тус газарт барилга барьж буй эрхмүүд хөлжиж, баяжихын тулд өөрийн эрх ашгийг төрийн хуулиас дээгүүр тавьж, тусгай хамгаалалттай газрыг тэр чигт нь хувьдаа авчихаад буйг гэрчлэх нэгэн баримт бидэнд байна. Тухайлбал, өнгөрсөн хугацаанд нэгэн нэр бүхий хэвлэлд “Сүлжээтэй” луйварчин Ч.Бээжинхүү гэж хэн бэ гэсэн нийтлэл гарч байсан. Тэнд бичсэнээр Ч.Бээжинхүүг зартай луйварчин гэсэн нь анхаарал татах болсон юм. Тэгвэл энэ хүн үнэхээр луйварчин мөн үү, чухам ямар сэжмээр ийм асуудалтай хутгалдав. Бид энэ талаар хэд хэдэн эх сурвалжаас тодруулсан билээ.

Ч.Бээжинхүү: Б.Лхагвасүрэн миний эд хөрөнгийг луйвардаж  авсан

Нэн түрүүнд Ч.Бээжинхүүгээс энэ тухай лавлахад “Эгч нь “Уран ган” ХХК-ийн захирал Б.Лхагвасүрэн гэдэг хүнээс болж бүтэн дөрвөн жил хохирлоо. Энэ хүний гүтгэлгээр зууны зартай луйварчин хэмээн хэвлэл мэдээлэлээр цолуулахад хүрсэн. Болсон явдлыг товчхон ярья. Энэхүү хэрэг явдал 2013 оны тавдугаар сарын 5-нд болсон. Б.Лхагвасүрэн тус өдөр намайг эрэл сурал болон ирж уулзахдаа бүтээн байгуулалт хамт хийх санал тавьсан. Энэхүү бүтээн байгуулалт хийх талбай нь тусгай хамгаалалттай газар нутагт байсан. Ийм газарт зөвхөн аялал жуулчлалын зориулалтаар л барилга байгууламж барих эрхтэй байдаг юм. Гэтэл тэрбээр жуулчны бааз барих гэж байгаа хэмээн зураг төслөө авчирч надад танилцуулснаар би боломжийн юм байна гээд түүнтэй гэрээ хийж "Ихэр Нева" компанийнхаа хувьцаа эзэмшигч болгосон юм. Ингээд түүнтэй хамтарч ажиллах болсон цагаас эхэлж би компани ч үгүй, газар ч үгүй, гурван цүнх тамгатай цаастай болох ирээдүйгээ бэлдчихсэн байснаа тухайн үед мэдээгүй явсан. Ингээд л бид хоёрын хооронд асуудал үүсч, өнөөг хүртэл маргаан дагуулсаар байгаа юм. Тухайлбал, түүний надаас луйвардаж авсан аялал жуулчлалын зориулалттай газарт өдгөө “Хан Түшээ” гэх 240 айлын орон сууц сүндэрлэн боссон ч оршин суугчид нь одоог хүртэл ордергүй байгаа. Хамгийн гол нь Б.Лхагвасүрэн захиралд хамаг юмаа алдчихсан хүн нь ганц би биш. Тухайлбал, Зайсанд насаараа амьдарсан, таван өнчин хүүхэдтэй Самбуу гэх хөгшин Б.Лхагвасүрэнгээс газрынхаа гэрчилгээ барьцаалж зээл аваад, газраа алдчихсан. Одоо Гачууртад мал маллаж байгаа гэсэн. Өөр нэг эмэгтэй газраа мөн л түүнд алдаад сэтгэл санаагаар унаад хэвтэрт орчихсон байгаа. Одоо тэр эмэгтэйг хаана явааг сайн мэдэхгүй юм. Мөн хотын төвд барилга барих гээд мөнгө зээлсэн залууг 12 давхар барилгаа  бариад дуусахад нь элдэв арга сүвэгчилж байгаад барилгыг нь авчихсан гээд олон асуудал бий дээ. Хамгийн гол нь хүчин мөхөс хүмүүс энэ асуудлын араас хөөцөлдөж явж чадахгүйгээсээ болоод энэ асуудлыг хаядаг юм билээ. Харин миний хувьд компаниа болон өөрт байсан бүхий л эд хөрөнгөө алдчихсан учраас 2013 оноос өдийг хүртэл энэ асуудлын үнэн мөннийг олох гээд явж байгаа нь энэ. Ямартай ч энэ бүх худал хуурмагийг үнэн мэт болгож чадсан Б.Лхагвасүрэн өдгөө өөрийгөө манай компани буюу "Ихэр Нева" компанийн захирал хэмээн хэлж, өөрийн хүү Л.Золбоогийн "Далай Омбо" ХХК-нд Хан-Уул дүүргийн нутагт орших Богд-Хан уулын Зайсангийн аманд байрлах 3.3 га газрыг ашиглах эрхийг хууль бусаар шилжүүлэн өгсөн. Хамгийн хачирхалтай нь хууль бус шилжүүлэг хийж байхад төрийн байгууллагууд нягталж шалгаагүйд би маш ихээр гайхдаг. Магадгүй тэд шалгаж нягтлахыг хүсээгүй байх л даа. Хохирсон хүн нь би байхад зарим нэг хэвлэл мэдээллийн байгууллага мөнгөтэй хүний талд орж бусдын нэр хүндийг ор үндэслэлгүйгээр гүтгэн доромжилж байгаад харамсч байна. Миний хэлж ярьсан бүх зүйл баримттай. Эгч нь шантрахгүй, эцсээ хүртэл явна. Ямартай ч Хууль зүйн сайд Ц.Нямдорж, ЦЕГ-ын дарга Баатаржав нартай уулзах болно. Ц.Нямдорж гуайг хууль хяналтын энэ мэт ялзралыг цэгцлэх болно хэмээн их итгэж байгаа” гэлээ.

Ямартай ч тэрбээр бидэнд Б.Лхагвасүрэнтэй холбоотой бичиг баримт болон 240 айлын орон сууцтай холбоотой бүхий л бичиг баримтыг баримт болгон өгч байсан юм. Юутай ч 2013 оноос өнөөг хүртэл маргаан болсон энэ асуудал нь нөгөө л нэг газрын асуудал байж болох ч бүхэл бүтэн компанийг газартай нь дээрэмдэн авч залилан хийсэн нь эрхгүй анхаарал татсан юм.

Ордергүй оршин суугчидын цуваа

Ингээд бид Ч.Бээжинхүүгийн хэлснээр “Уран ган” ХХК-ийн захирал Б.Лхагвасүрэнгийн хууль зөрчин барьсан “Хан Түшээ” хотхоныг сонирхохоор очсон юм. Бид тус байрны талаар гадаа салхилж байсан оршин суугчидтай уулзаж асуухад тэдний худалдаж авсан байрыг улсын комисс хүлээн аваагүй учраас байрны ордер гарахгүй байгаа гэх аж. Одоогоор 100 гаруй айл оршин сууж байна. Цэвэр усаа гүний худгаас татдаг, бохир болон дулааны шугам нь төвийнх гэдгийг хэлж байв. Ямартай ч энэ мэт орон ордергүй орон сууцыг холбогдох яам тамгын газраас цэгцэлж эхэлнэ хэмээн ярьж байсан ч энэ мэтээр нэмэгдсээр байгааг дээрх асуудал нотолж байна. Угтаа бол “Уран ган” ХХК-ийн захирал Б.Лхагвасүрэн “Ихэр нева” ХХК-ийн захирал Ч.Бээжинхүү гэх эмэгтэйд аялал жуулчлалын зориулалтаар барилга байгууламж барина хэмээн хамтарч ажиллах санал тавьснаар энэхүү луйвар хийгдэж өдгөө тусгай хамгаалалттай газар нутагт ийнхүү Улсын комисс хүлээж аваагүй 240 айлын орон сууц сүндэрлэн босч, ордергүй оршин суугчид давхар хохирох болжээ.

Хэрэг явдал эхлэх үед Б.Лхагвасүрэнд залиулсанаа мэдсэн Ч.Бээжинхүү барилгын суурь ухаж эхлээгүй байх үед нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж уг асуудлыг шалгуулахад шүүхээс барилгын ажлыг үргэлжүүлж болохгүй гэсэн шийдвэрийг гаргаж байжээ. Түүнчлэн Байгаль орчны яам, цагдаагийн албан тоот, прокурорын хориглосон шийдвэр гээд шат шатны бичиг баримтууд гарч байсан ч энэ бүхнийг үл тоож дээрх барилгыг барьж ашиглалтад оруулжээ.

Хохирогч Ч.Бээжинхүү бидэнд дээрх газруудын бүхий л бичиг баримтыг үзүүлж байсан юм. Хамгийн хачирхалтай нь том толгойтой хөрөнгө мөнгөтэй хэнбугай байсан ч Улсын Дээд шүүхийн шийдвэрийг хүндэтгэн үздэг. Өөрөөр хэлбэл, Улсын Дээд шүүхээс Б.Лхагвасүрэнг хүү Л.Золбоогийн хамтаар хүний газар дээр хууль бусаар орон сууц барьчихсан гэдгийг нь тогтоочихсон гэсэн гэсэн үг. Гэтэл тэд шат шатны хуулийн байгууллагын шийдвэрийг илтэд огоорч хууль бидэнд үйлчилдэггүй мэтээр загнасан нь энэ аж. Юутай ч аав хүү хоёрын залилан үүгээр дуусахгүй бололтой.

Ц.Нямдорж сайд аа, төрийн хуулийг дорд үзсэн Б.Лхагвасүрэнд хариуцлага тооцооч

Тодруулбал, тэд 240 айлын орон сууцаа Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад оруулсан ч хөрөнгө оруулсан хятадуудыг ч мөн хулхидаж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, улсын комисс хүлээж аваагүй, ордер нь гараагүйг мэдсэн Хятадын компани ч хохирогч болж буйгаа мэдээд Б.Лхагвасүрэнг мөн л шүүхэд өгчээ. Ингээд асуудал ийм дээрээ тулсан учраас  Б.Лхагвасүрэн болсон явдлыг өөрөөсөө зайлуулахын тулд "Ихэр нева" компанийн захирал Ч.Бээжинхүүг хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр залилан хийсэн хүн болгож харагдуулахын тулд түүнийг зууны зартай  луйварчин мэтээр хэвлэлээр зохион байгуулалттай бичүүлж эхэлсэн гэдгийг хохирогч Ч.Бээжинхүү онцлон хэлж байсан юм.

Тухайлбал, түүний нэр хүндийг улс даяар унагаахын тулд Б.Лхагвасүрэн нэр бүхий сонины сэтгүүлчид хоёр өрөө байр өгнө хэмээн амласан тухай утасны бичлэг надаа баритмаар бий хэмээн Ч.Бээжин бидэнд  хэлсэн  юм. Учир нь Ч.Бээжинхүү өөртэй нь холбоотой мэдээлэл гарсны дараа бичсэн сэтгүүлчтэй нь уулзаж учир байдлыг тодруулжээ. Гэтэл уг нийтлэлийг бичсэн сэтгүүлч О,  Б.Лхагвасүрэн рүү залгаж "Нөгөө хэргийн талаар сайн судлах хэрэгтэй байна. Ер нь үнэн юм уу. Нөгөө талд маш олон баримт байна” гэхчилэн хэргийг нягтлах талаар ярьсан аж.

Гэтэл Б.Лхагвасүрэн "Та одоо тэр авгайд итгээд, надаа итгэхгүй байгаа юм уу. Итгэхгүй байгаа бол яг одоо манай ажил дээр хүрээд ир. Хоёр өрөө байрны  гэрээ хийгээд ав" хэмээн хэлсэн нь өдгөө баримт болон үлджээ. Тэгэхээр өөрийнхөө гэмт үйлдлийг хаацайлахын тулд энэхүү гэмт хэрэгтээ мөрөөрөө ажлаа хийгээд явж байсан сэтгүүлчийг хүртэл татан оролцуулж байгаа нь яалт ч үгүй гэмт хэрэг. Хууль дүрэмд зааснаар бол Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11.7-д “Аялагч зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барь­ан орон байрыг ашиглана” гэж заасан байдаг.

Тэгвэл өдгөө нөхцөл байдал Монголд ийм хууль, заалт байдаг тухай үнэр ч байхгүй мэт. Уг нь аливаа бусармаг үйлдэл, үйл  ажиллагааг таслан зогсоож, нийгмийг цэвэр  байлгахыг  зохицуулах гэж хууль гаргадаг бус уу. Тийм ч учраас жирийн иргэн, сайд дарга, хэнбугай ч хуулийг дагаж мөрдөх ёстой. Гэвч барилгын компаниудын, хүндэтгэн өргөмжлөвөөс бүтээн байгуулагчдын булхай, бусармаг явдал хэрээс хэтэрсэн бөгөөд үүнийг хянах, шалгах, таслан зогсоох, эрхийг нь ч хасах үүрэгтэй холбогдох албаныхан анзаарахгүй мэт явсаар өдий хүрч нэг иргэн хийгээд нэлээд олон хүн хохирогч болох эрсдэл үүсчихлээ. Б.Лхагвасүрэн мэтийн хүмүүс томчуудтай ил далд сүлбэлдэж, хууль зөрчсөн гэмт үйлдлийг нь хаацайлсаар байдаг уу гэдэг асуулт гарч ирж байгаа юм. Харин энэ бүгдийг харж, дүгнэлт хийж, боломжийнхоо хэрээр тэмцдэг нь жирийн иргэд болон хэвлэл мэдээллийнхэн.

Эцэст нь хэлэхэд энэ мэт газрын булхай бидний нүднээс далдуур хэрхэн өрнөдгийг мэдэхгүй ч  дахин хэчнээн гэр бүл амьдрах газаргүй болж, хэдэн хүн Ч.Бээжинхүү шиг хохирогч болж үлдэх бол. Тиймээс төрийн хуулийг завхруулсан  Б.Лхагвасүрэнгийн энэхүү гэмт үйлдлийг  одоо л хазаарлахгүй бол цаашид маш олон хүн хохирогч болж үлдэх ноцтой байдал үүсэх нь байна шүү Ц.Нямдорж сайд аа.

Өглөөний сонин
Р.Саруул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochint 2022-11-10 09:41:46
    Tulburtei hulsnii bicheech heden tsaas avaad hun luu husseneeree dairdag boljdee. Beejinhuu gj unen hunshgui luivirchin avgai bdg sh d. Olon huniig zalilsan hun...
  • Zochin 2017-11-29 10:08:08
    Beejinxvv 400000$ aar gazraa zarchaad odoo barilga barisn xoino n luiwardx gj zarga xj bgn bn lee
    27.123.212.143
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2017-11-28 16:36:10
    Lkhagvasuren gej ih muu hun bsan bn sh de aihtar hun bn da olon huni amidralaar togloh sain chanar bish shu de
    103.57.92.180
    Мэдэгдсэн Хариулах
  • MGL 2017-11-28 12:19:46
    Udahgui ene Zaisangiinhan uuh usgui bolgoh ni de!!!!!!
    202.179.27.141
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-11-27 09:17:15
    богд уулын амыг зориулалт бусаар ашиглуулсан эзэмшуулсэн боажя- ны уе уеийн сайд нар буруутай энэ яам газрын наймаа хулгайн ан модны хулгайн уур уурхай болой
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2017-11-27 08:51:55
    Tsairtsan luivarchin bna sh dee huutein tsug shoronluu barilgiin nuraah heregtei.huuli yahaaraa mgol ulsad uilchildeggui yum be.
    112.255.1.195
    Мэдэгдсэн Хариулах