Автобусны хөдөлгөөнд саад учруулсан 843 зөрчлийг илрүүллээ

Нийслэлийн Тээврийн газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч нар, Замын цагдаагийн албаны НЗХХГ-ын ЗХЗХ, дүүргүүд дэх замын цагдаагийн хэлтсийн бие бүрэлдэхүүн хамтран нийтийн тээврийн хэрэгслийн зогсоолуудад дүрэм зөрчин зогсож байгаа зөрчлийг таслан зогсоох, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, нийтийн тээврийн хэрэгслийн хурдан шуурхай зорчих нөхцлийг бүрдүүлэх, зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нэгдсэн хяналт, шалгалтын ажлыг эхлүүллээ. Тус шалгалтыг энэ сарын 21-нээс ирэх сарын 5-ны өдрийн хооронд явуулах бөгөөд зөрчил илрүүлэх теле камер, холбооны хэрэгсэл, шалгах төхөөрөмжтэйгөөр нийслэлийн 6 дүүрэгт үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

Шалгалтын хүрээнд энэ сарын 21-26-ны өдөр нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулсан 843 зөрчил илрүүлж, 294 автомашины жолоочид газар дээр нь 4.455.000 төгрөгийн торгууль оногдуулах, 177 автомашины жолоочид сануулах, 12 автомашины бичиг баримтыг хураан авах, 11 автомашиныг ачуулах, нийтийн тээврийн хэрэгслийн зогсоолд автомашинаа байршуулж саад учруулсан 349 автомашины зөрчлийг баримтжуулан Замын хөдөлгөөний Удирдлагын төв рүү шилжүүлэн гэрийн хаягаар торгуулийн хуудас хүргүүлэх арга хэмжээг тус тус аваад байна.

Иймд иргэд та бүхэн нийтийн тээврийн хэрэгслийн зогсоолуудад замын хөдөлгөөний дүрэм зөрчиж зогсохгүй байх, зөвхөн зориулалтын зогсоолд автомашинаа зогсоож, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг анхааруулж байна гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Уншигч 2017-11-27 10:59:18
    Бусдын эрх ашгийг үл хүндэтгэн хууль тогтоомжийг үл тоож тээварийн хэрэгсэлээ түр зогсох хориотой газар тавьж хүн хүлээх халтуур хийж байгаа нөхдүүдийг торго
  • иргэн 2017-11-27 09:09:47
    зориулалтын зогсоолтой юм шиг бичих юмаа хаана байна тэр зогсоол чинь байдаг бол хэн арга хэмжээ авахуулахыг хүсэх юм бэ төсөв нь бүрдэхгүй болсон юм байна л да...
  • ХАТУУ АРГА ХЭМЖЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ 2017-11-27 08:52:03
    НИЙТИЙН ТЭЭВЭР ЗОГСОЖ ОЛОН НИЙТЭД ҮЙЛЧИЛДЭГ ЗОГСООЛЫГ ХААЖ, ХУВИЙН ЭРХ АШГАА ОЛНООС ДЭЭГҮҮР ТАВИГЧДАД ХАТУУ ШИЙТГЭЛ ОНООХ ХЭРЭГТЭЙ