Манай улсын агаарын зайг 87 улс ашиглаж байна
Манай улсын агаарын замаар дамжин өнгөрөх нислэгийн тоо 100 мянгад хүрчээ. “DLH726”аялалын дугаартай “A340-600”агаарын хөлөг 2017.11.26-ны өдрийн 11.45 минутад манай улсын хилээр нэвтрэн орж ирснээр агаарын тээврийн түүхэн дэхь дамжин өнгөрөлт анх удаа зургаан оронтой тоо давж байгаа нь энэ юм.

Одоогоор манай улсын агаарын зайг 87 улсын 180 гаруй компани ашиглаж, өнгөрөлтийн нислэг гүйцэтгэдэг. Цаашдаа он дуустал сар гаруйн хугацаанд 10 мянга гаруй нислэг өнгөрүүлэх тооцоо байгаа юм. Ингэснээр нийтдээ 110-115 мянган олон улсын нислэгийн дамжин өнгөрөлт хийх төлөвлөгөөтэй байна. Ингэснээр Монгол Улсад орох навигацийн орлого 50 тэрбумаар нэмэгдэх нөхцөл бүрдэж байна.

Навигацийн үйлчилгээний орлогоос 2011 онд Улсын төсөвт 40.8 тэрбум төгрөг төвлөрүүлж байсан бол 2015 онд 98.5 тэрбум, өнгөрсөн онд 130 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлжээ.
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2017-11-28 02:41:11
    Agaar bohirduulj baigaa talaar hen ch ug duugarahgui i yum, munge munge gehees ,mongoliin tenger maan etgen shingenii uur bolloo
  • Zochin 2017-11-27 11:52:44
    Dairan engerch baigaa olon ongots Mongoliin nutag devsger deer agaariin bohirdol bii bolgoj baigaa, munniig tootsoj avahaas eruul mendeer hohirch baigaag ya...
  • нэгэн санал 2017-11-27 08:05:08
    энэ мөнгийг оруулж байгаа хүмүүсийн ХӨДӨЛМӨР, МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАРЫГ шудрагаар үнэлэх хэрэгтэй дээ. Шууд л хурааж аваад байвал нэг л өдөр найдваргүй зам болно.
  • gflfg 2017-11-27 06:44:52
    харин ч их цөөн байна.Секунт тутамд онгоц буудлаас нь гадны онгоц нисч бууж байдаг бусад орныг бодвол МУ-ын агаарын хөгжил 17-р зуунд буй атаршсан тал билээ . Г...
    • ммм 2017-11-27 07:25:23
      сайжруулах гээд л үзээд байгаам бишүү, нэг л их шүүмжилсэн ацнууд, өөрсдөө юу чаддагтаа бусдыг шүүмжилдэг нуснууд вэ, бандаашаа угааж чадахгүй байж