Ж.Амарсанааг Ерөнхийлөгчийн зөвлөхөөр томилжээ

Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанааг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын орон тооны бус зөвлөхөөр томилжээ. Ерөнхийлөгч Х.Баттулга түүнд өнөөдөр/11.27/  үнэмлэхийг нь гардуулан өгсөн байна. 

Тэрбээр энэ талаар өөрийн фэйсбүүк хуудаснаа “Монгол Улсын Ерөнхийлөгчдөө зөвлөөд, зөвлөөд явчихна шүү дээ. Үнэмлэхээ аваад, гэрээгээ зурчихлаа. Засгийн Газар, Эрүүл мэндийн яам маань сайхан хамтарч ажиллана гэж найдаж байна. Зорилго нэг учраас болох байлгүй дээ. Найзууд та бүхэн маань эрүүл мэндийн бодлого, салбартай холбоотой санал гомдлоо харамгүй хэлээрэй. Хичээж ажиллана аа! Орон тооны биш учраас цалин, хангамж авахгүй, та бүхний татвараас хумслахгүй. Зөвхөн итгэл үнэмшлээрээ зүтгэнэ” хэмээн бичжээ.



 

Ж.Амарсанаа нь 1996 онд Оточ Манрамба дээд сургууль, 1998‑2000 онд Токиогийн их сургуулийн Дотрын тэнхимд судлаач,  2002 онд Токиогийн их сургуулийн магистр, 2002‑2006 онд Токиогийн Их сургуулийн Анагаах ухааны сургуулийн дотрын тэнхимд Анагаах ухааны доктор, 2006‑2008 онд АНУ‑ын Харвардын Их сургуулийн Анагаахын сургуулийн докторын программд ажиллаж, багшилсан.

2008 оны тавдугаар сард Монгол эх орондоо ирж Хаппи Веритас элэгний төв лабораторийн Ерөнхий захирал, Интерферон Альфа эмнэлгийн Ерөнхий захирал, Монголын Анагаах Ухааны хүрээлэнд Эрдэм шинжилгээний ажилтан, Оточ Манрамба дээд сургуулийн лектор, Монголын Элэгний эмгэг судлалын холбооны ерөнхийлөгч, “Гарваа” сангийн Ерөнхийлөгч, Ази номхон далайн Элэгний эмгэг судлалын холбооны зөвлөх болон Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байжээ.

 

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2017-11-28 02:45:18
    Reclamnii pauza gesen zochnii sanaltai neg bainaa, Businessees mungunuus uur bodoh yumgui hun yaj Mongol Ulsin Erunhuulegchid zubluh be de,
  • Zochin 2017-11-27 11:50:29
    Боловсролтой,салбартаа сэтгэлээрээ зүтгэж байгаа залуу хүнийг сонгосон байна. Амжилт хүсье
  • зочин 2017-11-27 11:46:55
    MUNADAG CHADALTAI BOLOVSROLTOI ZALUU.ZOV XUNEE TOMILSON BNA.
  • Zochin 2017-11-27 08:10:16
    Reklamnaya pauza. Gadaadad tugsukh neg ondoo. Ajil khudulmurtuu setgeleesee khandakh neg ondoo shyy.
  • уншигч 2017-11-27 06:48:34
    Чадалтай залуу шүү, залуу хүн учраас хүлээж байгаад Женког шоронд явсны дараа төрд зүтгэхгүй, хайран залуу
  • Батаа 2017-11-27 05:50:03
    Энэ арай гайгүй сургууль сөгссөн, боловсролтойдохгүй юу. Женкогийн зөвлөх гээд дандаа 4-р анги төгссөн хүмүүс л байдаг шүү дээ.
  • зочин  2017-11-27 04:53:16
    мэдлэг сайтай ирээдүйд сайд хийх хүний нэг гэж үздэг дээ баяр хүргэе