Монгол Улсын иргэнд Газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, нийслэл дэх газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор наймдугаар сарын 1-нээс эхэлж газар өмчлөх хүсэлтэй иргэдийг цахимаар бүртгэсэн.
Тэгвэл цахим бүртгэлийг өнөөдөр 12.00 цагаас эхлэн хааж, бүртгүүлсэн иргэдийг тусгай программын тусламжтайгаар сонгон шалгаруулж байгаа юм. Газар өмчлүүлэх сонгон шалгаруулалт өдөр 12:00 цагт эхэлсэн бөгөөд шалгаруулалтын үйл ажиллагааг UBS телевизээр шууд дамжуулан үзүүлж байна. Одоогийн байдлаар 265 мянган орчим иргэн бүртгүүлсэн бөгөөд тэдний 14954 иргэн газар өмчлөх боломжтой юм.
Нийслэлийн ИТХ-ын хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу дээрх иргэд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хожуулын ам, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Соёондын ам, Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороонд байрлах Эрдэнэтолгой, Багануур дүүргийн 4 дүгээр хороо Тариан булагийн 1-р хэсэг, Багахангай дүүргийн 2 дугаар хороо Бор-Үзүүр гэсэн 5 байршилд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөх эрхтэй болно.
Б.Сансартуяа
Оллоо.мн