Ерөнхийлөгч асан Н.Багабанди гадны компанид ажиллах хууль эрх зүйн акт бий юу

-“Оюу Толгой” зарим талаар буюу явцуу хүрээнд цөөн хэдэн монгол хүнд ашгаа өгөөд эхэлчихсэн-


Монгол Улсыг уул уурхайн салбар л авч явж байгаа нь үнэн. Нийт экспорт, импортын 80 гаруй хувь, ДНБ-ий дийлэнхийг бид уул уурхайн түүхий эдээ борлуулж, үүнд хөрөнгө татах замаар бүрдүүлдэг. Гэхдээ сүүлийн жилүүдэд олон улсад түүхий эдийн ханш унаж, манай дотоодын улстөрийн тогтворгүй байдалтай холбоотойгоор маш олон компани татан буугдаж, хаалгаа барьсан.

Тэгсэн ч одоо Монголын голлох ордуудад үйл ажиллагаа явуулж буй хэдэн компани улсын эдийн засгийг бүтээж байна. Гэвч гадаадын хөрөнгө оруулалттай компаниудтай холбоотой таагүй мэдээлэл тасарсангүй. Ялангуяа гаднын компаниуд Монголын эрхтэн дархтнуудтай ил далдаар хамтран ажиллаж, тусгай зөвшөөрөл, татвараас зугтаах, улстөрчдөөр дамжуулж төрийн шийдвэрийг өөрсдийн талд гаргуулж буй нь ч худал биш. Ийм зүйл дурдах болоход зэс, алтны нөөцөөр дэлхийд тэргүүлэгч Оюу Толгойн ордод үйл ажиллагаа явуулж буй “Оюу Толгой" компанийн нэр хамгийн түрүүнд сонсогддог.

Бүр манай төрийн томчууд “Оюу Толгой”-д үйлчлэх байдлаар ажилладаг гэдгийг УИХ-ын гишүүд хүртэл хэлж ярьдаг. Тухайлбал, манай хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди 2010 - 2013 онд “Оюу Толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн анхны гишүүнээр ажиллаж байсан бөгөөд 2016 оны есдүгээр сард дахин томилогдсон юм.

Үүнийг өнгөц харвал, Монгол Улсыг төлөөлөн тулхтай, туршлагатай хүн “Оюу Толгой"-д ажиллаж байна гэж олон нийт харж байгаа ч энэ нь нэг талаараа өрөөсгөл аж. Тухайн үед Н.Багабандийг уг албан тушаалд томилогдсоны дараа маш их хэл ам, элдэв баримт факт гарч ирж байсан. Тодруулбал, 2010 онд түүнийг гаднаас цалин хөлс, хангамж авдаг тухай яриа гарч байв.

Ялангуяа Н.Багабандийг жилд 100 мянган ам.долларын цалинтай гэдэг цуурхал байдаг ч өнөөг хүртэл энэ талаар хэн ч тайлбар өгч байгаагүй. Нийтийн дундах нэр хүндээ ихэд хамгаалдаг “Оюу Толгой”-н зүгээс ч ганц үг ганхийгээгүй билээ. Харин улстөрчдөөс энэ тухай хэл амыг байнга гаргадаг ч тоймтой хариулт өгдөггүй байсан. Харин энэ талаар УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нар хөндөн ярьсан нь олны анхаарлыг татсан юм.

Энэ талаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Эрдэнэт” үйлдвэртэй харьцуулахад “Оюу Толгой* компани 2.7 дахин их борлуулалт хийж байгаа хэр нь яагаад тус үйлдвэрээс бага татвар төлөөд байна вэ. Гадаад улсын иргэн Монгол Улсын газар нутаг дээр орлого олсон бол ашгийн 30 хувийг төлөх ёстой. Гэтэл энийг Татварын ерөнхий газрын гарын үсэгтэй бичгээр чөлөөлөөд байгаа. Энэ асуудлыг “Оюу Толгой''-н Удирдах зөвлөл ерөөсөө ярьдаггүй.

Тийм учраас би ТУЗ-ийг маш нарийн шалгууртай, төрийн байгууллагын тухайн салбарын хүнийг багтаах ёстой гэж боддог. Тэр дундаа Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүн гаднын компанид орж тэгж ажиллаж болохгүй. Би энэ тухай өөрт нь ч хэлсэн. Тэр хүн энэ албан тушаалаас татгалзах ёстой. Угтаа бол “Оюу Толгой”-н ТУЗ-ийн гишүүд хууль зөрчсөн асуудлыг таг дуугүй дараад байна гэсэн үг” гэж сэтгүүлчдэд хэлсэн. Тэгэхээр энэ асуудал үнэн бололтой. Их бага хэмжээгээр төрийн дээд байгууллагад ажилласан л бол үүний тухай багцаа бий гэдэг нь эргэлзээгүй,

Гэхдээ яг одоогийн байдлаар ТУЗ-ийн гишүүдийн цалин жилийн 100 мянган ам.доллараар хэмжигдэж байгаа ч бүр 2012 онд арай өөрөөр яригдаж байсан билээ. Тухайн үед хэвлэлээр “Монголын маш олон олигархуудын хамгийн анхдагч нь хэн бэ гэсэн асуултыг ч сэтгүүлчид асууж байсан удаатай. Тодруулбал, "Оюу Толгойн ТУЗ-д Монголын 34 хувийг төлөөлдөг Да.Ганболд, Б.Бямбасайхан Ч.Отгончулуун нар жилд 100 мянган долларын цалин авдаг гэнэ. Мөн тэд "Эрдэнэс Монгол", "Эрдэнэс-Оюутолгой" компанийн захирлын хувиар cap бүр төрөөс өндөр цалин авдаг.

Үүнээс харахад, “Оюу Толгой” зарим талаар буюу явцуу хүрээнд цөөн хэдэн монгол хүнд ашгаа өгөөд эхэлчихсэн. Эхлэхээр барах уу, бүр цаад үр дүнг нь гаргачихсан ажээ. Уг нь Монгол Улсын Үндсэн хуульд байгалийн баялгийн хүртээмж, өгөөжийг тодорхойлохдоо нийт ард түмний өмч гэж заасан байдаг. Хэрвээ хууль журмаараа хэрэгжвэл монголчууд энэ ашигтай том ордоос нийгмийн хангамж, халамж, хөгжлийн чиг шугамаар дамжуулан үр шимийг хүртэх ёстой баймаар.

Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүн гаднын компанид ажиллах нь хууль зүйн үндэслэл бий юу гэдгийг учир мэдэх хүмүүсээс асуумаар байна.

Өглөөний сонин
С.Уул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • сөс 2017-11-28 14:20:59
    Багабанди ОТ -н хамгаалагчаар ажилладаг юм биш үү. Монголын төлөө үг хэлээгүйн төлөө цалин авдаг хүн гэж харагдаж байна. Ганц үг хэлээгүйгээсээ ичдэггүй юм .
  • bat 2017-11-27 16:43:56
    Mongol ylsaa bodood dyygvi ylsaas olgoj byi xangalltai möngiig ideed gertee syyj bai ylsiin nyyts aldagdax ayltai BANDI bolon OCHIRBAT
  • Цнд  2017-11-27 13:50:03
    Дуугүй хүний доодох нойтоон гэж...энэ нөхөрт явдал бий шүү. Бас л нэг хөгий гар юм шиг
  • Soongo 2017-11-27 12:16:02
    Одоо өнгөрсөөөн, ерөнхийлөгч байхдаа л шийдчихсэн асуудал, сахалтай хар муур шиг баахан мөнгө хийсэн, өнгөрсөн, сөхөөд ч нэмэргүй, мөнгөө нуусан байгаа
  • ХУМСАА НУУСАН МУУР 2017-11-27 09:02:58
    Н.БАГАБАНДИ ЧИ, АРД ТҮМНИЙ АМЬДРАЛ ХҮНД БАЙХАД 100 000 ДОЛЛАР СЭМЭЭРХЭН ТОНШООД СУУЖ БАЙДАГ, ЁСТОЙ ХУМСАА НУУСАН МУУР ЮМ ДАА
  • Багабандит 2017-11-27 07:00:55
    Ерөнхийлөгч байсан хүн төрийн маш нууц мэдээллийг мэдэж байдаг тул гадны хөрөнгө оруулалттай компанид хөлсөөр ажиллах нь ёс суртахуунгүй асуудал!!
  • Zochin 2017-11-27 07:00:35
    Bagabadi chin Erdnetiin Otgonbileg agsani vi zaigui naiz baisan gej vnen vv?
  • Tur 2017-11-27 06:43:50
    Gemgui tsarailsan end tendhiin zuir ugsiig uuruu helj bui met yaridag yostoi humsaa nuusan muur.
  • Болио 2017-11-27 06:01:44
    ДАВААСҮРЭН ГАХАЙ ОДОО БОЛИОЧ БАЛИАР ШААР ЧИНЬ!!ДАМПУУ ЭНЭ УЛСЫН СҮҮЛИЙН 25 ЖИЛД БОССОН ГАНЦ АМЬД БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ОТ-Г ХУДАЛ ҮНЭН БАЙНГА ДАЙРЧ ДАВШИЛЖ СУУХ ЮМ
    • зочин 2017-11-27 06:46:55
      Оюу толгой монголчуудад юу хүртээсэн болохоор чи ингэж Даваасүрэнг хараагаад байгаа юм бэ? ЧИ л харин хувалзнуудын нэг нь байна л даа. Эрдэнэтээс том шүү
  • яст мэлхий 2017-11-27 05:27:11
    Нэг өдөр цээрлэлээ хүртэнэ гээд Монголын баялаг дуусахыг хүлээгээд суухуу?Баялаг дууссаны дараа идсэн хүмүүс нь гадаад улсад насаараа амьдрах болно.
  • ЗОчин 2017-11-27 05:11:42
    Монголд диктатур хэрэгтэй. Тэгсэн цагт л юм гольдролоороо явна.
  • urgun 2017-11-27 04:45:00
    er n oilgomjtoi shuu dee, 1 l udur ed bugd deelee numur ch bh vii dee zailuul
  • Зочин 2017-11-27 04:27:42
    ОТ гэрээ гэдэг нь гэрээний наад захын шаардлага хангахгүй зүйл хийсэн. Бодит байдал дээр ОТ-г айлд 100 % өгсөн гэдгийг Монголчууд ялангуяа Төр засаг ойлгодоггүй...
  • Иргэн 2017-11-27 04:16:02
    Ийм байж болохгүй шүү. Ард түмэн ТЭНЭГ БИШ.
  • zochin 2017-11-27 04:09:11
    Ene neher l Mongold ashiggui gereehiihiig tsaaguur demjdeg, l bain bain Canadiin company Batsukh bolon Bagabandi bainga songodog
  • Ard 2017-11-27 03:27:28
    Ene gej hudlaa nuhur bna! Semeerhen araar hiideg !
  • Basgii 2017-11-27 03:02:48
    Bolokhgui shuu dee
  • Zochin 2017-11-27 02:22:30
    Bodokh l asuudal shyy.
  • Бат 2017-11-27 02:14:00
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах