Хорио цээр тогтоосон бүсийн айлуудад тусламж илгээв
Сэлэнгэ аймгийн Мандал суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан 30 хоногийн хугацаатай хөл хорио тогтоогоод байгаа билээ. Үүнтэй холбогдуулан тус тойргоос УИХ-д сонгогдсон Ж.Эрдэнэбат гишүүн нутгийн иргэддээ тусламжийн цувааг илгээсэн байна.

Тэрбээр шүлхийн голомтод ажиллаж, амьдарч буй айл өрхийн түлшний хэрэгцээнд зориулан 680 тонн нүүрсийг Улаанбаатараас Зүүнхараа руу ачуулжээ. Дээрх нүүрсийг нэг өрхөд 500 кг байхаар тооцож, нийт 1360 өрхөд хуваан өгөх бөгөөд хамгийн түрүүнд түлшний хэрэглээ нэн шаардлагатай байгаа өрхөд тэгш хүртээмжтэй хувиарлахыг орон нутгийн Онцгой комисст даалгасан байна.

Мөн Ж.Эрдэнэбат гишүүний зүгээс  хорио цээр тогтоосон бүсэд байгаа өрхүүдэд өвсний туслалцааг удахгүй хүргүүлэх гэнэ.

Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • !!!!!!!!!!!!!!! 2017-11-26 11:45:33
    Зүүнхараа хэзээ ч шүлхий гарч байгаагүй. Гэтэл Сүхбаатар аймгаас авчирсан өвснөөс шүлхий халдсан гэлцэж бна. Хяналтын албад юу харж байваа?!?!?!
    66.181.180.186
    Мэдэгдсэн Хариулах