Монгол ажилтанд юу тохиов
Монгол Улсаас БНХАУ- ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгод суугаа Ерөнхий консулын газрын ажилтан 0 гэгч нь энэ сарын 8-ны өдөр золгүй байдлаар нас барсан тухай мэдээлэл Гадаад харилцааны яамны албан ёсны вэб хуудаст нийтлэгджээ.
 
Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар бол тус ажилтан нас бардаг өдрөө ажлын байран дээрээ байсан бөгөөд байшингийн 43 давхраас унаж, нас барсан байдалтай олдсон аж. Талийгаач нь энэ оны хоёрдугаар сард үүрэгт ажилдаа томилогдсон бөгөөд өнгөрөгч долдугаар сараас ажилдаа ороод байсан юм байна. Үүнээс гадна талийгаачийн гэр бүлийнхэн гадны нөлөөтэй нас барсан байх үндэслэлтэй хэмээн хардаж байгаа тухай мэдээлэл ч анхаарлын гадна үлдсэнгүй. Тодруулбал, тэрээр нас барахаасаа хэд хоногийн өмнө гэрийнхэндээ “Намайг хүн дагаад байна” хэмээн мэдэгдэж байсан талаар www.24tsag.mn  сайтад мэдээлжээ. Хамгийн гол нь талийгаач 0 нас барах үедээ ажлын байрандаа байсан бөгөөд 43 давхраас унасан нь хардах үндэслэл болж байгаа юм. Уг нь аливаа улсын Консулын газар гэдэг бол засаг, захиргааны онцгой бүс байдаг.
 
Тэр хэрээрээ ажилтан, албан хаагчдынхаа аюулгүй байдал, амь насыг өндөр хамгаалалтад байлгах учиртай. Харамсалтай нь Хонконг дахь Ерөнхий консулын газрын ажилтан учир битүүлгээр амиа алдчихаад байна. Харин Гадаад харилцааны яамны зүгээс энэ тухай мэдээллийг ихэд нууцалж байгаа төдийгүй хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр янз, бүрийн мэдээлэл цацагдахаас ихэд болгоомжилж байгаа гэнэ. Энэ тухай тодруулахаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Ш.Сүхбаатар, тус яамны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсийн дарга Д.Энхтайван нараас тодруулах гэсэн боловч вэб сайтдаа тавьсан мэдээллээс илүүг хэлэхийг хүссэнгүй.
 
Ямартай ч 43 давхраас унаж, нас барсныг үгүйсгээгүй бөгөөд цагдаагийн газрын дүгнэлт гартал ГХЯ-ны зүгээс ямар ч хэвлэлд ам нээхгүй байхаар шийдсэн бололтой. Мэдээж хэргийн учир
шалтгааныг тодруулахаар тус улсын цагдаагийн байгууллагын албан хаагчид ажиллаж байгаа тухай Гадаад харилцааны яамнаас мэдээлсэн. Гэхдээ хэргийн учир шалтгааныг үнэн зөвөөр тодруулахад Монгол Улсын оролцоо, хараа, хяналт туйлын чухал үүрэгтэй гэдгийг бид урьд өмнөх хэргүүдээс харсан. Тиймээс ч энэ удаад болоод өнгөрсөн үйл явдлыг нуун далдлах нь чухал биш. Харин хүний нутагт амиа алдсан монгол ажилтанд чухам юу тохиолдсоныг үнэн зөвөөр нь тогтоох учиртай.
 
Улсаа төлөөлөн ажил үүргээ гүйцэтгэж явсан жирийн нэг ажилтны амиа алдсан хэрэг Малайзад харамсалтайгаар амиа алдсан Ш.Алтантуяа, Энхтуяа нарын хэрэг шиг учир битүүлэг байсаар замхрахгуй байх гэж найдъя. Нууцлахын хэрээр хардлага дагуулдаг. Тиймээс ч монгол ажилтан чухам яагаад харийн нутагт “золгүй тохиолдол ” гэх зүүсгэлтэй амиа алдах болсныг үнэн зөвөөр тогтоох үүрэг Хонконг төдийгүй Монгол Улсад ч хамаатай асуудал болж хувирлаа. Үүнийг төрийн өндөр албан тушаалтнууд бие, бие рүүгээ түлхэхгүй, үнэн мөнийг нь тогтооно гэдэгт найдаж байна.
Монголын мэдээ
Х.Жаргал
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2014-08-15 07:03:58
    ATG-iin darga Dangaasurengiin hereg uy bolson be?
    103.26.193.10
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-08-15 03:06:28
    Зоригийн хэрэг шиг замхарна даа ЗОРИГ гэдэг хүн төрд гарсан бол бид арай ч ийм ядуу байхгүй л сбан байх шүү
    202.21.106.169
    Мэдэгдсэн Хариулах