Төмөр замын бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэй

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Зам тээврийн хөгжлийн яам /ЗТХЯ/-нд ажиллав. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэхдээ “Миний хувьд улс төрд ороод анх толгойлж байсан яам бол энэ яам юм. Бид энэ яаманд ажиллаж байхдаа 21 аймгийг авто замаар холбох тэргүүн зорилго тавьж АХБ-наас зургийн мөнгийг гаргуулж ажил эхлүүлж байсан. Өнөөдөр баруун таван аймгаас бусад нь холбогдсон. Мөн шинэ нисэх буудал барих ажлыг эхлүүлж байсан. Өнөөдөр бараг ашиглалтад орж байна. 2018 онд ашиглалтад орчихвол аялал, жуулчлалын салбарт том нөлөө үзүүлэх ач холбогдолтой юм.

1949 оноос хойш Монгол Улсад төмөр замын шинэчлэлийн бодлого яригдаагүй байсан. Би 2008 онд сайд болж байсан. 2010 оны 6 дугаар сарын 26-нд Монгол Улсад бараг анхны төмөр замын шинэ бодлогыг УИХ-ын 76 гишүүнээр хэлэлцүүлж шийдүүлсэн. Төмөр замын бодлогын зураг энэ хананд байна. Бодлогын хувьд шийдэгдсэн, одоо хэрэгжүүлэх хэрэгтэй байгаа. Ж.Бат-Эрдэнэ сайд өөрөө энэ ажилд оролцож байсан хүн. Сайд болсонд нь баярлаж байна.

Мөн ОХУ, БНХАУ-ын хооронд худалдаа эрчимтэй хөгжинө гэж үзээд Замын-Үүд, Алтанбулагийг холбосон хурдны зам хийх ёстой гэж үзэж байсан. Тэгэхэд хоёр улсын хооронд худалдааны эргэлт 30 тэрбум ам.доллар байсан. Тэгвэл  2020 он гэхэд ОХУ, БНХАУ-ын хооронд худалдааны эргэлт 200 тэрбум ам.долларт хүрэх зорилттой байгаа. Энэ ажилд Замын-Үүд, Алтанбулагийг холбосон 1100 км хурдны зам дөт зам болно гэж үзсэн. Хоёр хөршийн Тээврийн яамд бодлогын хувьд оролцох ёстой. Гурван улсын хамтарсан ААН байгуулагдаж хурдны замыг ашиглалтад оруулах ёстой гэж тухайн үед үзэж байсан. Үүнийг эхлүүлэх ёстой.

УБТЗ дээр шүүмжлэл нэлээд гардаг. ОХУ-аас авах 100 тэрбум орчим рублийн зээлийг олон салгалгүй, зөвхөн хамтарсан ААН дээрээ авъя гэсэн саналыг сая Владивостокийн уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгчтэй уулзах явцдаа хэлсэн. Д.Жигжиднямаа дарга өөрөө тэнд байсан. ААН  батлан даалтаа гаргах учраас энэ нь манай улсын зээлжих зэрэглэлд хамаарахгүй байх.

Өнөө өглөө ҮАБЗ-ийн хурлыг хийсэн. Энэ хуралд ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ оролцсон. Ажилгүйдэл, ядуурал өнөөдөр Монголын нүүр тулах тулгамдсан асуудал болсон байна. Үүнээс гаргах хамгийн том салбар бол дэд бүтэц юм. Үүн дотроо ЗТХЯ шүү гэдгийг онцгойлон хэлсэн. Өнөөдөр бид замын ажлын тендэрийг БНХАУ-ын компаниудад өгдөг. Хятад ажилчид орж ирээд өөрийнхөө талаас өгсөн зээлээр цалинжаад, буцаагаад аваад гардаг. Бид зээлтэй, өртэй үлддэг. Энэ байдлыг халъя. Зээл авч болно. Түүн дээр монгол ажилчид, инженерүүд ажиллаж дэд бүтцийн салбартаа манлайлж оролцъё гэсэн санал дээр ЗТХЯ, ҮАБЗ хамтарч, нэг бодлого дор ажиллана шүү гэдгийг хэлье” гэлээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2017-11-27 11:50:53
    Женко хуссан менге, дээрэмдсэн уйлдвэрууд,буудалаа буцааж егвел еренхийлегч харагдана. Одоо дээрэмчин харагдах юм.
  • Тжр 2017-11-26 05:41:57
    Тэр сахалтай нөхөр чинь аймаар хулгач гээ биз дээ
  • далан хулгайч 2017-11-26 03:46:49
    худлаа шаагаад мянганы замыг шинэ буудлыг би санаачласан гэж хуцаад чи худлаа ярьж болохгүй ерөнхийлөгч биздээ
  • fdsg 2017-11-25 20:32:28
    ямар их шуналтай юм бэ. Өмнө нь улсын 280 сая долларыг хусчихаад одоо юу яриад байна вэ
  • zochin 2017-11-25 14:43:47
    zasgiin gazar ni medeed xiideg ajild xundlunguus buu orolts. budlianii ezed shuu z. enkhbold gansux battulga nar
  • zochin 2017-11-25 14:41:39
    battulga erunxiilugch zugeer uu. tumur zam barix neriin door idaen mungu ni bagdaad bgaa yum bxdaa. esgui xiix gazar noxoi xereggui gej. battulgaar tutav gej
  • Hnnnnn 2017-11-25 08:05:54
    Batzandagiin gar hul us noos bolson ter bayerdene ged hulgaichiiiig zailuuulachee, ih idehiin hajuugar ajiliinhaa uruundu saltaaaagaaaaan umhuuuuled hevtej bdg
  • Сүрэн 2017-11-25 07:57:59
    Бид энэ 2 том гүрэн цаашлаад ази европыг холбох дөт замын маруштанд байгаа энэ ээ ашиглах эсэх нь удахгүй шийдэгдээд өнгөрнө чадахгүй бол бидэнтэй бидэнгүй болн...
  • !!! 2017-11-25 06:53:12
    Batzandangiin ahiig sain ajiglaad baigaarai NO toi ni no toi shuu !!!
  • хулгайч батэрдэнэ 2017-11-25 06:46:16
    НААД БАТЗАНДАНГИЙН АХ ХУЛГАЙ ХИЙЖ БАЙГАА ШУУ
  • Бат 2017-11-25 06:27:23
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм