Аймаг, нийслэлийн орлогч дарга нарыг сургалтад хамруулав
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Дэлхийн банк, Удирдлагын академитай хамтран 21 аймаг нийслэлийн Засаг даргын орлогч нарт “Нийгмийн эгэх хариуцлага ба сайн засаглал” сэдвээр хоёр өдрийн сургалт явуулж байна. Орлогч дарга нар Төрийн удирдлагын менежментийн цогц хандлага, Төрийн санхүүгийн удирдлагад иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын оролцох боломж сэдвээр өнөөдөр мэдээлэл сонслоо.

Иргэн, төрийн харилцаа хамтын ажиллагааг бэхжүүлэх нийгмийн эгэх хариуцлагын арга хэрэгслүүдийг төсвийн төлөвлөлт, зарцуулалт, гүйцэтгэлийн үнэлгээний үйл явцад  хэрхэн хэрэглэх вэ гэдэг аргачлалыг сургах нь энэхүү сургалтын гол зорилт. Улмаар орон нутгийн захиргаа, төрийн үйлчилгээний байгууллага, иргэд, төрийн бус байгууллага хооронд бүтээлч хамтын ажиллагаатай болсноор  төрийн үйлчилгээний чанар хүртээмж дунд, доод шатанд эрс дээшилнэ гэв. 2015 оноос Дэлхийн банк, Швейцарийн хөгжлийн агентлагаас  хамтран “Монгол улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх”  засаглалыг дэмжих өргөн хүрээтэй хөтөлбөрийг Сэлэнгэ, Сүхбаатар, Дорнод Хэнтий, Говь-Алтай, Өвөрхангай, Увс, Ховд, Говьсүмбэр, Хөвсгөл аймаг, нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэгт  тус тус хэрэгжүүлж байна гэж Засгийн газрын Хэвлэл,мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2017-11-25 06:29:20
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм