
Бvгд найрамдах улсаа тунхаглаж, "Анхдугаар үндсэн хууль" батлагдсаны түүхт 93 жилийн ойд зориулсан Улс аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдаан энэ сарын 26-ны өдөр буюу ням гарагт 14 цагаас эхэлнэ.
Энэхүү барилдаан нь 1984 онд анх зохион байгуулагдсан бөгөөд СТО-нд 128 бөх зодоглосноос Д.Хадбаатар аварга түрүүлж, Х.Баянмөнх аварга үзүүрлэж байжээ. Улмаар 1990 оноос тогтмол зохион байгуулагдаж болсон байна. Энэ барилдаанд Б.Бат-Эрдэнэ аварга хамгийн олон буюу 6 удаа түрүүлж байсан бол сүүлийн жилүүдэд Ч.Санжаадамба аварга 4 удаа түрүүлээд байгаа билээ.
П.ГОО
Оллоо.мн