Өнгөрсөн 25 жилийн хугацаанд Монгол Улс тэргүүлэх салбараа тодорхойлоогүй гэв
УИХ чуулганы өчигдрийн хуралдаанаар Ерөнхий сайдад хандан УИХ-ын гишүүдээс тавьсан асуулгын хариуг сонсов. “Шинжлэх ухааны академийн төсөв, хөрөнгө оруулалт, төрийн захиалгат судалгаа, шинжилгээний ажилд зарцуулсан хөрөнгийн хэмжээ, шинжлэх ухаан, технологийн салбарт сүүлийн 5 жилд улсын төсвөөс зарцуулсан хөрөнгийн хэмжээ, үр дүн, өгөөж, цаашид шинжлэх ухааны салбарт төрөөс баримтлах бодлогын талаар” УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Ё.Баатарбилэг, Ж.Батзандан нараас тавьсан асуулгын дагуу УИХ-ын гишүүн,  БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа мэдээлэл хийлээ.
Ц.Цогзолмаа сайд мэдээллийнхээ эхэнд ШУА-ийн үйл ажиллагааны зардлыг урсгал зардал, эрдэм шинжилгээ, судалгаа, төсөл хөтөлбөрт зарцуулсан төсөв, хөрөнгө оруулалтын зардлын талаар танилцуулав. Монгол Улсын Шинжлэх ухааны Академи харъяандаа Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан 10 эрдэм шинжилгээний хүрээлэнтэй үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Тус академи улсын төсвөөс  2017 онд 15,112.92 сая төгрөгийн санхүүжилт тус тус авчээ. Эрдэм шинжилгээний ажил, лабораторийн баазыг бэхжүүлэхэд төсвийн бус эх үүсвэрээс  2017 оны есдүгээр сарын байдлаар 1.2 тэрбум төгрөгийн нэмэлт орлого тус тус олсон байна. Мөн ШУА-ийн харьяа эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд лабораторийн багаж, тоног төхөөрөмж худалдан авахад улсын төсвөөс 2017 онд 150.0 сая төгрөг зарцуулсан байна.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 499 шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжиж байна. Үүнээс, суурь судалгааны 181, улсын захиалгат 94, цөм технологийн 4, гадаадтай хамтарсан 77, инновацийн 79, докторын дараах 21, ШУА-ийн грант 43 төсөл хэрэгжиж байна. Өнгөрсөн хугацаанд  уламжлалт анагаахын эм бэлдмэл үйлдвэрлэх, элэгний хорт хавдар болон зүрхний шигдээсийг эмчлэх арга технологи боловсруулах, таримал ургамал, ойн, бэлчээрийн хортонтой тэмцэх зэрэг цөм технологийн төслүүд амжилттай хэрэгжиж, үр дүнгээ өгч байна.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, зарим зүйлийг тодруулж, хариулт авсан. Тухайлбал,  УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хэлээд “Шинжлэх ухааны салбар бол Монгол Улсын эдийн засаг, өрсөлдөх чадварын ирээдүйг тодорхойлох ёстой. Тогтолцоог бид эргэж харах ёстой. Гэтэл бид төрөөс санхүүжүүлэх талаар яриад сууж байгаа нь буруу. Гол санхүүжүүлэгч нь үйл ажиллагаа явуулж буй 70.000 аж ахуйн нэгж гэж харж байна. Цаашид төрийн, хувийн хэвшил хамтарсан чиглэл рүү явах нь зүйтэй” гэлээ. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд Монгол Улс тэргүүлэх салбараа тодорхойлоогүй, төсвөө жилийн жилд тэгшитгэн хуваарилж ирсэнд шүүмжлэлтэй хандаж буйгаа УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ илэрхийлсэн. Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан хэмээх дөрвөн чухал салбарыг нэг яаманд төвлөрүүлсэн тогтолцооны талаар ямар бодлоготой байгааг тэрбээр асуулаа. Хүний хөгжлийг нэн тэргүүнд тавих нь зүйтэй гэдгийг салбарын сайд онцлоод улс эх орныхоо онцлогийг агуулсан, дэлхийн хөгжлийн чиг хандлагад нийцсэн хөгжлийн бодлогыг Монгол Улс боловсролын салбартаа баримтлах, зураглалыг боловсруулан баримт бичгийг батлах, шаардлагатай төсөв, санхүүжилтийг шийдэх шаардлага бий гэлээ.
 
П.ГОО
Оллоо.мн
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2017-11-26 08:09:17
    Uls porpn terguulekh salbaraa , teleblegeetei, zorilgotoiu SHU chaar hkarj baij hkegjij irsen. Suuliin 20 garui ji...
  • Иргэн 2017-11-25 20:54:46
    Суулийн 25 жилд дарга нар дураараа дургиж,баяжиж,ард тумэн их ядуурсан дугнэлт гарч байна даа .Монгол урагшлах бодомжууд олон байсан дарга нар ашиглаад баяжсан....
  • Бат 2017-11-25 04:20:15
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм