Зам тээврийн салбараас төрийн шагналтнууд төрлөө

Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан Зам, тээврийн салбарт олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж тус салбарыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж нэр бүхий хүмүүсийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, “Алтан гадас” одон, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар тус тус шагнасныг өнөөдөр гардууллаа.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор ЗТХЯ-ны ТНБД Ж.Бат-Эрдэнэ, “МИАТ” ТӨХК-ийн ахмад ажилтан Н.Чамбаа, “УБТЗ” ХНН-ийн Дохиолол холбооны 2 дугаар анги З.Сумъяа нарыг,  Алтан гадас одонгоор “ИНЕГ”-ын ахмад ажилтан Д.Доржпалам, “УБТЗ” ХНН-ийн З.Даш, Т.Доржжанцан, “ЗТХТ” ТӨҮГ-ын Хяналтын хэлтэс У.Эрдэнэбилэг, “Чингис хаан” ОУНБ П.Батжаргал, ИНЕГ-ын Д.Бадрах, Д.Даваадорж, Ж.Өсөхбаяр, Б.Баттуяа, “УБТЗ” ХНН Төмөр бетон үйлдвэр Б.Бат-Эрдэнэ, “ЗТХТ” ТӨҮГ Хяналтын хэлтэс, А.Баясгалан, “Чингис хаан” ОУНБ П.Төмөрхүү, МИАТ ТӨХК Н.Уулбаян нарын шагналыг өнөөдөр ЗТХ-ийн дэд сайд Б.Цогтгэрэл, ТНБД Ж.Бат-Эрдэнэ нар гардууллаа.  











Эх сурвалж: ЗТХЯ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.