Польшийн кино өдрүүд болно
Энэ сарын 27-28-нд Польшийн кино өдрүүдийг зохион байгуулна. Энэ жилийн кино өдөрлөгөөр дэлхийн II дайн болон тэр үеийн түүхэн хүмүүсээс сэдэвлэсэн кинонуудыг үзэгчдэд хүргэхээр ажээ. Өдөрлөгийн үеэр Ирена Сендлерийн амьдралаас сэдэвлэсэн “Бортогонд нуугдсан амь” киног үзэгчдийн хүртээл болгохоос гадна, номыг нь орчуулсан сэтгүүлч М.Ундрамын номын нээлт давхар болох юм байна. “Бортогонд нуугдсан амь” ном нь дэлхийн II дайны үед 2500 еврей хүүхдийг аварсан Польшийн хүмүүнлэгийн зүтгэлтэн Ирена Сендлерын тухай өгүүлдэг юм байна. Польшийн кино өдөрлөгийн хүрээнд кинонуудыг үнэ төлбөргүй үзэгчдэд хүргэнэ. СИУС-ийн Медиа урлагийн сургуулийн кино театрын тэнхимд киног гаргах юм байна.

2017.11.27-ны өдөр 13:00 цагаас “Ирена Сендлерийн амьдрал” 15:00 цагаас “Амьтны хүрээлэнгийн эзэгтэй” кино гарах бол  2017.11.28-ны өдөр 16:00 цагаас “Амийг амиар” 14:00 цагаас “Korczak” кинонууд тус тус гарах аж.

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.