“Адууны түүх”-ийг өнөөдөр нээнэ
УДЭТ уран бүтээлчид өнөөдөр Оросын алдарт зохиолч Лев Толстойн “Холстомер” бүтээлээс сэдэвлэн бичсэн М.Розовскийн “Адууны түүх” Холстомер хэмээх хоёр бүлэгт жүжгээ нээнэ. Уг бүтээлийг УГЗ Б.Баатарын найруулгаар шинээр тавьж байгаа юм.
 
Л.Н.Толстойн 1886 онд бичиж дуусгасан "Холстомер" зохиолоор үе үеийн уран бүтээлчид жүжиг, уран зураг, дуурь зэрэг урлагийн олон төрөл жанраар бүтээл туурвиж байжээ. 
 
Тус жүжгийн гол дүр Холстомерд жүжигчин Ардын жүжигчин Г.Мягмарнаран, жүжигчин С.Болд-Эрдэнэ, Э.Тодгэрэл нар тоглоно. Мөн хоёрдугаар бүрэлдэхүүнд жүжигчин Д.Баттөмөр, Б.Золжаргал, А.Чингүн нар тоглох юм.
Энэ сарын 24-ний өдөр нээлтээ хийх тус жүжгийн ерөнхий найруулагчаар УГЗ Б.Баатар, хөгжмийн зохиолчоор УГЗ Б.Бямбабаяр, ерөнхий зураачаар О.Баярмагнай ажиллаж байгаа аж.
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.