Эрхэм гишүүдээ иргэдээсээ суралц

Эрхэм гишүүд болоод эрх мэдэл бүхий хүмүүсээ дээрх зургийг харж байна уу? Энэ бол хамгийн чанартай материалаар хийсэн ХУД Яармаг 73-р цэцэрлэгийн өргөтгөл.

 Фэйсбүүкийн “Сайхан бүсгүйчүүд” группын бүсгүйчүүд энэ ажлыг санаачлан 110 м.кв-г тохижуулсан байна. Тэдний хэлснээр хамгийн чанартай материал сонгон өргөтгөлийн барилгыг барьж тохижуулахад 50 сая төгрөг хангалттай байсан гэнэ. Тэдний энэ санаачлагыг 30.000 дэмжиж хандив өргөсөн байна.  

Хамгийн сонирхолтой нь нийслэлийн боловсролын газар үүнийг 500 сая төгрөгөөр баригдана хэмээн “томорчээ”. Харин бүсгүйчүүд өнөөдөр тэдний тооцоолсон 500 сая төгрөгөөр бус 50 төгрөгөөр тус цэцэрлэгийн өргөтгөлийг барьж хүлээлгэн өгсөн байх юм. Жирийн иргэд нийгмийн хариуцлагаа ухамсарлаж ийнхүү хийсэн ажилтай, хэлэх үгтэй зогсож байна. Гэтэл сонгогдоод жил гаруйн хугацааг үдсэн эрхэм 76 гишүүнээс ийм санаачлага, сайн жишгийг олж харахгүй байгаа нь харамсалтай. Иргэд хийж чадаж байгааг харж, суралцах хэрэгтэйг сануулах нь илүүж биз.

Одоогоос арав гаруйхан хоногийн өмнө ирэх оны төсвийг баталсан. Ингэхдээ ирэх онд цэцэрлэгийн 75 барилга шинээр барих, 15 цэцэрлэгийн барилгад өргөтгөл хийхэд зориулж 64,2 тэрбум төгрөгийн төсөвт тусгахаар Засгийн газраас санал оруулж ирсэн. УИХ үүн дээр нэмж 11 цэцэрлэг шинээр барих, нэг цэцэрлэгийн барилгад өргөтгөл хийх, 12 цэцэрлэгийн өргөтгөлийн санхүүжилтийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэж, нийтдээ 11 тэрбум төгрөгийн төсвийг нэмж баталсан. Ингэснээр ирэх 2018 онд 73.4 тэрбум төгрөгөөр 86 цэцэрлэгийн барилгыг шинээр барих, 16 цэцэрлэгийн барилгад өргөтгөл хийх боломж, бололцоо бүрдэж байгаа юм.

Боловсролын үйлчилгээг тэгш хүртээмжтэй болгох, хөтөлбөрийн хэрэгжилтийг хэрэгжүүлэхэд 79.9 тэрбум төгрөг зарцуулах саналыг Засгийн газраас ирүүлснийг таван тэрбумаар нэмэгдүүлж, 84.5 тэрбум төгрөг болголоо. Энэ хөрөнгөөр 29 сургууль, гурван бага сургуулийн барилга шинээр барих ажлыг эхлүүлнэ. Мөн 29 сургуулийн барилгыг өргөтгөх, 15 сургуулийн дотуур байр, 11 сургуулийн спортын зал, нэг сургуульд номын сан шинээр барих асуудал энэ хөрөнгөнд багтан шийдэгдэхээр тооцсон. 

Тэгвэл дээрх тооцоолол хэр бодитой байдаг вэ? Хуульд төсөвт өртгийг хэрхэн тооцох тухай заасан байдаг. Гэхдээ яг өнөөдрийн байдлаар төсөвт өртгийг бодитой тооцож байгаа эсэхэд эргэлзэхээс өөр аргагүйд хүрээд байна.

Албаны хүмүүсийн 500  сая төгрөгийн өртөгтэй хэмээн тооцсон өргөтгөлийг 50 сая төгрөгөөр барьчихсан байна. Энэ бол бодитой жишээ. Ингэхдээ хамгийн чанартай материалаар дээрх ажлын хийсэн байгаа юм.  Тэгэхээр ирэх оны төсөв суугдсан мөнгө хэр бодитой вэ? Улс дахин хэд хэдэн сургууль цэцэрлэгийн өргөтгөл барих мөнгийг хэтрүүлсэн төсөвт өртөгт үргүй зарж байгаа юм биш биз...

 

П.ГОО
Оллоо.мн 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочн 2017-11-26 03:44:35
    гоо миньдэ 2. чи хүни нарин зовлн хэргцэг ойлгхгй улалзулад бхюмда.өргтгл гдг 2-3 хан. 1 двр .сур.шал.сантк.цнх халг..?110мкв-? 1мквг ЯАЖ 5хн саяр бардгюм?кэкэ
  • Иргэн 2017-11-25 14:00:11
    Их хурлын гишуудийн халдашгуй эрхийг цуцалж жирийн иргэн шиг болгое.ТЭД юу хийсэн гэж ийм том эрх эдэлж эрхэдэг байнаа.
  • иргэд 2017-11-24 12:09:45
    Мөнгөө өсгөхөөр мөнгө төлж гарсан улсад ямар хамаа байна.
  • zocin 2017-11-24 10:33:35
    ulsdaa ynencz zytgeh giszyyd ih hobor um,dandaal byh umiig hubaaz tasalj hulgailj luibar hiih gej deeszee garah umdaa,deer baigaa ulsuudiig sain szagaj ogmeer u...
  • ыыы 2017-11-24 07:13:58
    нөгөө 70 сая төгрөгний усны гүүрэн дээрх гоожуур юу болсон бэ? нөгөө хүтүүс маань ичиж байдаг байгаа айн?
  • Бат 2017-11-24 06:55:27
    Гишүүдийн энэ асуудал дээр л хэрхэн хандаж байгааг анхааралтай ажиглаарай түмэн олон минь. Хүнийг таних арга, ярьж байгаа нь бол шал худлаагаасаа шүү
  • иргэн 2017-11-24 06:33:29
    УИХ-н гишүүд сайд нар төсвийн мөнгөөр баяжих гэж л гарч ирдэг тул их зөрөөтөй үнэтэй байдаг юмаа даа, за тэгээд дэлгэцээр ярихаараа их шударга үнэнч дүртэй
  • зочин 2017-11-24 04:23:17
    Ерөнхий аудиторт өгөөд төсвийг шалгуулчих. Энэ хүн шударга хүн байна.
  • gaya 2017-11-24 04:06:27
    Сэдэж бүтээе гэвэл бодит зүйл өргөтгөл-н барилага бна,ямар нэгэн зүйл дээд шатанд очихлоор ҮНЭ нь тэнгэрт хаддаг-н жишээг бодитоор харууллаа,Түшээд1бодож 2тунга...
  • Zochin 2017-11-24 03:27:25
    Kontses bol bur herees hetersen.hyanalt gej um bhgui bolson.bid hyanaltiig bii bolgomoor bna.hariutslaga gej zuiliig bii bolgomoor bna.
  • Бат 2017-11-24 03:07:35
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
  • Иргэн 2017-11-24 02:04:11
    Улсын төсвийн бүх ажлыг энэ групынханд өгчихвөл яасан юм бэ ?!
    • Иргэн 2017-11-24 03:46:15
      Наадах чинь харин нөгөө өвсний үндэс шиг бүтэмтэй зүйл болох байх даа