Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянаж шалгаж эхлэв
АТГ-ын Хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтсийн  ажлын хэсэг Төв аймгийн Эрдэнэ, Баяндэлгэр, Архуст, Баянжаргалан, Мөнгөнморьт, Баян суманд ажиллалаа.
 
Ажлын хэсэг энэ сарын 22-ны өдрөөс Сэргэлэн, Зуунмод сум болон аймгийн ИТХ, түүний ажлын алба, Засаг даргын Тамгын газар, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагууд болох Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Боловсрол, соёл, урлагийн газар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Мэргэжлийн хяналтын газар, Орон нутгийн өмчийн газар (Худалдан авах ажиллагааны албатай), Санхүүгийн хяналт, аудитын алба, Татварын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Эрүүл мэндийн газар, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцаж байна.
 
Мөн төрийн байгууллагын албан тушаалтнуудаас гаргасан тушаал, шийдвэр, төлбөр хураамж тогтоосон баримт бичиг, төсөв санхүү, худалдан авах үйл ажиллагаа, концессийн гэрээтэй танилцаж, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянаж шалгаж эхлэв.
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.