”Материалимпекс” ХК-ийн ханш 15 хувиар уналаа
Монголын Хөрөнгийн бирж дээр өнөөдөр  I, II, III ангиллын 32 хувьцаат компанийн 969,358 ширхэг хувьцаа арилжигджээ. Үүнээс 18 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, найман хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол зургаан хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Жуулчин Говь" ХК /JGV/ хувьцааны ханш хамгийн өндөр буюу 15.00 хувь  өссөн бол "Материалимпекс” ХК-ийн /MIE/ ханш хамгийн өндөр буюу 15.00 хувиар уналаа.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 130 ширхэг үнэт цаас 12.9 сая төгрөгөөр арилжаалагдлаа. Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн багцын арилжаагаар 17,916 ширхэг үнэт цаас 1.7 тэрбум төгрөгөөр арилжаалагдлаа.

Энэ өдөр "MSE ALL" индекс 1,257.51 нэгж болж 1.89 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,413,489,557,901 боллоо.
 
П.ГОО
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.