​Орхон аймгийн ИТХ-ын дарга согтууруулах ундааны зөвшөөрлийг хавтгайруулан олгосон гэв үү
УИХ-ын гишүүн О.Баасанхүү АТГ-т хүсэлт хүргүүлсэн байна. Тодруулбал, Орхон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга П.Пүрэвлхагва нь хувийн эрх ашигтаа үйлчилж аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн 6-р хуралдаанаар ашиг сонирхлын зөрчил бүхий тогтоол гаргаж, архи согтууруулах ундааг хавтгайруулан борлуулах онцгой бүрэн эрхийг нэр бүхий компаниудад олгосон байна.

Иймд УИХ-ын гишүүн О.Баасанхүү уг асуудлыг хуулийн хүрээнд судлан үзэж, ашиг сонирхлын зөрчил бүхий тухайн хуралдааны тогтоолыг хүчингүй болгон, буруутай этгээдэд хариуцлага тооцож хариу мэдэгдэхийг хүсчээ.

П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2017-11-23 13:41:50
    хууль ч ухаантай юм бол хуулиа мэдэж хуц архины зевшеерлийг итх- ын дарга биш аймгийн засаг дарга захирамжаар олгодог юм
  • yuu 2017-11-23 13:06:49
    монгол хүнийг хордуулах шийдвэр.маш их ухралт хийлээ.энэ залуучууд. болимоор байна.
  • зочин 2017-11-23 08:55:31
    Баасанхүү зөв шүү. дэмжиж байна