Утаагүй ирээдүйн төлөө хамтдаа

Нийслэлд өвлийн саруудад нарийн ширхэгт тоосонцор ДЭМБ-ын шаардлагаас 6-7 дахин ихэсчээ. Гэр хорооллын ахуйн хэрэглээний зуухнаас гарч байгаа тоосонцорын хэмжээг 80 хувь бууруулах хэрэгтэй хэмээн албаныхан мэдээлж байна.

Тиймээс агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллын айлуудад хүйтний улиралд амины орон сууцанд зориулсан динамик халаагуурыг танилцуулж байна.

“Монватт” компанийн оруулж ирдэг Германы “Олсберг” компанид үйлдвэрлэсэн амины орон сууцанд зориулсан дулаан хуримтлуулж халаах төхөөрөмжийг ашиглахад хялбар, өнгө үзэмж сайтай, хоол цайгаа хийх боломжтой. Мөн таны мөнгө, цагийг хэмнэж, тав тухаар хангаж сэтгэл хангалуун байлгах болно.

Динамик дулаан хуримтлуулж халаах төхөөрөмж нь шөнийн найман цагийн турш дулаанаа хуримтлуулж, хуримтлуулсан дулаанаа 24 цаг орон сууцыг дулаан байлгана. 18-45 метр квадрат талбайг халаах хүчин чадалтай том, жижгээсээ хамаарч таван /Зквт, 4квт, 5квт, бквт, 7квт/ төрөл бий. Динамик сэнсээр хэвийн дулаанаа гадагшлуулж хална.

Ашиглалтын хугацаа 30-35 жил.

Хэрэв та энэ төхөөрөмжийг авахыг хүсвэл “Монватт” компанийн 80960669, 99965471, 99184285, 11361054, 11360870 дугаарын утсанд холбогдоорой.

Бусдад түгээх
  • gplus