Залуучуудын ДАШТ: Өнөөдөр дөрвөн бөх хүч үзнэ

Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Польшийн Быдгош хотод өчигдөр сонгомол бөхийн төрлөөр эхэллээ. Тэгвэл чөлөөт бөхийн төрөл өнөөдөр эмэгтэйчүүдийн 55, 58, 63, 75 кг-ын жингийн барилдаанаар эхлэх бөгөөд тамирчид жингээ үзүүлж, сугалаагаа татжээ.

Өнөөдөр барилдах Монголын дөрвөн бөх хэрхэн сугалаа татсаныг хүргэе.

55 кг: Спортын мастер Бат-Очирын Болортуяа тун боломжийн сугалаа татлаа. Тэрбээр шөвгийн наймд Румыний Симона Присовтой хүч үзнэ. Түүнийг ялбал хагас шигшээд ДАШТ-ий хүрэл медальт Беларусийн Ирина Курачкина, ОХУ-ын Нина Менкенова нарын ялсантай барилдах юм.

58 кг: ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг эхний даваанд Шведийн Йоханна Нильсонтой барилдахаар болжээ. Түүнийг ялбал 1/4 шигшээд Энэтхэгийн Сангеета, Польшийн Катаржина Мадровска нарын ялсантай хүч үзнэ.

63 кг: Спортын мастер Хүрэлхүүгийн Болортуяа 1/8 шигшээд Энэтхэгийн Решма Анил Манэтэй барилдана.

75 кг: Спортын мастер Пүрвээгийн Номин-Эрдэнэ 1/8 шигшээд Польшийн Анна Урбановицтой хүч үзэхээр болжээ. Түүнийг ялбал Японы Юсүха Мацүюки, Германы Фрэнси Рэделтийн ялсантай шөвгийн наймд учраа таарна.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан барилдаан монголын цагаар 17:00, медалийн төлөөх барилдаан шөнийн 01:00 цагт болно.


Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.